Dark Light
Нийгэм | 2025-08-31

Н.АЛТАНХУЯГ: МАНАЙ НАМД МАРТАГДСАН ШИНЭ ЗҮЙЛ ГАРЧ ИРЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан Төрийн ордонд болж байна. Энэ үеэр АН-ын гишүүдээс тодрууллаа.
Н.Алтанхуяг: Уржигдар АН хуралдсан. Улс орны доторх манай намаас хамаарна. Улс орны байдал ч гэсэн шударга болох тал руугаа явах юм уу гэж горьдож уржигдар ирсэн. Уржигдрын хурал ерөнхийдөө нэлээд ажил хэрэгч болсон. Дээр нь манай намд шинэ салхи салхилах юм болов уу гэж горьдсон. Тэр нь эхэлж байх шиг байна. Ардчилал гараад 20-30 жилийн дараа мартагдсан байсан мэтгэлцээн гэж боллоо. Намын даргад хэн нь дээр вэ, ямар хүн байгаасай гэвэл ганцхан Алтанхуягийн хүслээр болдоггүй. Хүсэлтэй хүн олон байж болно. Тэр хүмүүс мэтгэлцээнд орох ёстой. Нэг удаагийн мэтгэлцээнээр шийдэгдэхгүй л дээ. Гэхдээ бас хана нь гарна. Манай намд мартагдсан шинэ зүйл гарч ирлээ. Би их баяртай байна. 1993 онд Түдэв гуай, Очирбат гуай ерөнхийлөгчид нэр дэвшиж байхад анх удаа монголчууд мэтгэлцээн гэж юу байдаг вэ гэдгийг харж байсан. Энэ хүн ингэж бодож байгаа юм байна, энэ асуудалд ийм байр суурьтай байгаа юм байна гэж хүмүүс бодно. Энэ маш чухал зүйл. Манай намын залуус хуучин мартагдсан зүйлийг сэргээж чадлаа. Үүнд их баярлаж байна. Өчигдөр хүмүүс харсан байх аа. 
Хоёрдугаарт, 2024 оны сонгуульд жагсаалтаар ч, нэр дэвшсэн ч аль нь ялсан нь Ерөнхий сайд болдог ерөнхий сайдын сонгууль. Манай намын дарга гэж байна уу. Манай нам ялбал ингэнэ, тэгнэ гээд ард түмний өмнө юмаа ярьдаггүй юм уу. Мэтгэлцээнээ яагаад алга болгоод устгаад байгаа юм бэ. Устаж үгүй болсон зүйлийг гаргаж ирж байгаа нь сайн байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26