Dark Light
Нийгэм | 2025-08-31

Ж.БАЯРМАА: УЛСЫН ТӨЛӨӨ АЖИЛ ХИЙХ ГЭЖ БАЙЖ ХУВИАСАА АСАР ИХ МӨНГӨ СОНГУУЛЬД ГАРГАДГИЙГ ГАЙХДАГ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан Төрийн ордонд болж байна. Энэ үеэр АН-ын гишүүдээс тодрууллаа.

Ж.Баярмаа: Гишүүдийн зүгээс маш олон асуудлыг хөндөж тавьж байна. Тэр асуудлууд маш чухал асуудлууд байна. Тухайлбал, орон нутгийн болон бага дунд шатны намын намын гишүүдээ яаж дэмжих вэ. Үүн дээр би бодож байгаа. Орон нутагт ч олон жил улс төр хийсэн залуус байдаг. ҮБХ-ны өөрсдийн татвараа төлөөд, дүрэм журмаа баримтлаад олон жил ажиллаж байгаа. Эдгээр хүмүүст яагаад төрийн захиргааны төв байгууллагад ажиллах боломж олдоггүй юм бэ. Орон нутгийн улстөрчдөд боломж олгоё. Зөвхөн Улаанбаатар хотод бүх зүйлээ хязгаарлагдмал хүрээнд хийж болохгүй. Ийм зүйлийг би бодож байгаа. Мөн хариуцлагын асуудал яригдаж байна. Хэрвээ магадгүй 2027 оны даргаар сонгогдоод ерөнхийлөгчийн сонгуульд ялуулж чадахгүй бол хариуцлага хүлээгээд ажлаа өгч чадах уу гэдэг асуултыг их асууж байна. Мэдээж 2027 оны сонгууль АН-ын хувьд асар чухал. Ажлаа хийж чадаагүйн улмаас ялагдал хүлээвэл ажлаа өгөхөд бэлэн гэдгээ хариулсан. Өөр санаа зовж байгаа асуудал үнэт зүйл, үзэл баримтлалдаа яаж тууштай байлгах вэ. Үүн дээр би АН-ын дүрэмд өөрийнхөө саналыг өгчихсөн байгаа. Улсын төлөө үйл ажиллагаа явуулж, ажил хийх гэж байж өөрөөсөө сонгуульд асар их мөнгө гаргадаг юм бэ гэдгийг би гайхдаг. Үүн дээр маш шүүмжлэлтэй ханддаг. Нэгэнт улсын ажил хийх гэж байгаа учир магадгүй сонгуулийн зардал улсаас гарах ёстой. Тэгэхгүй болохоор нэр дэвшигчид маань янз бүрийн аргаар санхүүжилт босгочхоод түүнийхээ өр төлбөрийг төлөхийн тулд нөгөө авлига хээл, хахууль байгаад байхыг үгүйсгэхгүй. Энэ тал би ажиллана. Үүн дээр улстөрчид сонгуульд орохоор бол албан ёсны улстөрчийн данс байх хэрэгтэй. Тэр дансанд нь дэмжиж байгаа улстөрчдөдөө хандив өгдөг байх хэрэгтэй. Тэгвэл илүү шударга болно. Гэх мэтээр Улс төрийн намын тухай хуульд, улс төрийн намын санхүүжилтэд зохицуулалт хийх зүйлүүд хуульд бий.  

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06