Dark Light
Нийгэм | 2025-09-01

ЕСДҮГЭЭР САРЫН 12 ОРДЫН ЗУРХАЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны есдүгээр сарын 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Энэ сарын эхээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх муугүй боломж гарч ирнэ. Гэнэтийн орлого орж ирвэл эртний мөрөөдлөө биелүүлэх боломж гарна. Мөн санамсаргүй таатай мэдээ авах ч магадлалтай. Бизнес, санхүүгийн үйл ажил явуулахад таатай. Ашиг сонирхлоо мэргэжлийн зорилгодоо хүргэх хүсэл ихэснэ. Үүний тулд танилуудын харилцаа холбоогоо ашиглахаа бүү март. Биеийн эрүүл мэнд муудаж магадгүй. Эрүүл мэндээ сайн хамгаал. Биеийн хүчний ажил хийх бол зохистой хэмжээгээр хийж, өөртөө хэт их ачаалал өгөхөөс сэрэмжил. Уурлаж цухалдах эсвэл шалтгаангүйгээр гуниглах магадлалтай. Өдөөн хатгалга гарч хувь заяанд тань өөрчлөлт оруулах магадлалтай. Аз туршилт, мөрийтэй тоглоомоос зайлсхий. Ажлын байр өөр газар шилжих эсвэл холын аялалд явах магадлалтай. Од эрхсийн зарим нөлөө ашигтай өөрчлөлт амлаж байна. Сарын дунд үед нөлөө бүхий хүмүүстэй танилцаж магадгүй. Үл хөдлөх хөрөнгөтэй болохоор төлөвлөсөн бол энэ санаагаа амьдралд хэрэгжүүлэх сайхан боломж олдоно. Гэхдээ шинэ зүйл туршихаас илүү ажлын байран дахь өдөр тутмын ажлаа хийх нь зөв байна. Дээд шатны эрх мэдлийн байгууллагаас тусламж ивээл үзүүлнэ гэж горьдсоны хэрэггүй. Нөхцөл байдлыг буруу тийш бүү өдөө. Эрсдэлтэй, түрэмгий үйлдэлд бүү орооцолд. Банк санхүүгийн үйл ажиллагаанд оролцох бол болгоомжтой бай. Төлөвлөөгүй томоохон зарлагаас зайлсхий. Хайртай хүндээ анхаарал тавихгүй бол тааламжгүй харилцаа үүсэх болно. Богино ч болов амралт аялалд явбал гэр бүлд ашигтай, таатай өөрчлөлтүүд гарч магадгүй. Амьдралын жижиг гэлтгүй сайхан бүхнээс баяр баясгалан авч сур. Эрүүл амьдрах хэв маягийг баримталж эхлэхэд тохиромжтой цаг үе. Энэ сарын сүүл рүү бизнес эрхэлдэг хүмүүс шинэ эсвэл гадаадын түншүүдээс хэд хэдэн сонирхолтой санал хүлээн авна. Од эрхсийн тохиолыг алив жижиг үйл явдлаар ч дамжин илэрч буйг мэдрэх боломж гарна. Янз бүрийн жижиг сажиг бэрхшээл таны эрч хүч, цаг завыг барна. Олон үйл явдалд оролцолгүй, хөндлөнгөөс ажиглан дүгнэлт хий. Харилцааны чадвараа ашиглан санхүүгийн гэрээ хэлэлцээрийг гялалзтал байгуулж, ашигтай арилжаа наймаа хийж чадна. Бичиг баримтаа зөв бүрдүүлсэн эсэхийг сайн шалга. Урлагийн салбарын хүмүүст тааламжтай үйл явдал болно.
 
Үхэр: Энэ сарын эхээр шинэ танилтай болох, гадаад харилцаа холбоо тогтоох зэрэгт тохиромжтой. Шинэ ажилд орох, ирээдүйтэй төсөлд хөрөнгө оруулах зэрэг боломжийг бүү алд. Удахгүй дарга удирдлагын зүгээс шинэ санаачилгыг үнэлэх тул асуудлыг шийдэх арга барилаа одооноос боловсруул. Худал хуурмаг, хардлага сэрдлэгт өртөж болзошгүй тул бусадтай харьцах харьцааны асуудалд анхаар. Аливаад зөвхөн өөртөө ашиг харалгүйгээр бусдын саналыг хүлээн ав. Өндөр ачаалалд хувийн болон албаны ажлаа аль алийг нь орхигдуулахгүй зохицуулах төлөвлөгөөтэй бай. Ийм үед гэр бүлдээ боломж гарах бүрд анхаарах нь зохимжтой. Бие болон сэтгэл санаа тайван байвал бүх зүйл сайн байхыг од эрхэс зааж байна. Сарын дунд үед урьдчилан таамаглах аргагүй нөхцөл байдал үүснэ. Ажил хэргийн уулзалт саатаж болзошгүй. Тойрон хүрээлж буй хүмүүсийн зарим мэдээлэл худал байна. Харилцан ашигтай наймаа, эрх тэгш хамтын ажиллагааны үр дүнд муугүй орлого олно. Өр зээлээ төлөх боломж гарна. Та олон талт сонирхлыг хангаж чадах чадвартай гэдгээ бүгдэд харуулах ёстой. Мөн нийгэмд эзлэх байр сууриа өсгөн, сайн зан чанараа олон нийтэд харуулж чадна. Хамтрагчийн итгэлийг хир бат бөхийг шалгах үйл явдал тохионо. Ойр дотнын хүмүүсийнхээ найдвартай түшиг тулгуур болж, эргэн тойрондоо эерэг дотно уур амьсгал бүрдүүлэхийг од эрхэс зөвлөж байна. Сайхан харилцаа найдваргүй мэт нөхцөл байдлыг ч засаж залруулах боломжтой. Таны муу зуршлууд болон эрүүл хэв маягт дургүй байдал тань эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Гэхдээ бага зэрэг хичээхэд л таны эрүүл мэнд сайн байхыг од эрхэс зааж байна. Энэ сарын сүүл рүү олны өмнө үг хэлэх шаардлагатай бол сайн бэлд. Нэр алдартай ч арга зальтай хүмүүст бүү итгэ. Мөн бусдын сүрдүүлэг заналхийлэлд бүү авт. Зугаа цэнгэл хөөх хэрэггүй. Энэ үед худалдаж авсан эд зүйлс тийм ч оновчтой бус байж мэднэ. Хол газар явах бол аяны бэлтгэл, аюулгүй байдлаа сайн хангаарай. Сэтгэл зүйн хэт ачаалалтай ажилласан хүмүүс сайн амар. Энэ цаг үед ажил амралтыг хослуулах нь чухал байна. Байр сууц болон байшингаа засах ажил нь үр дүнтэй байна. Мөн найз нөхөдтэйгөө уулзаж, цагийг сайхан өнгөрүүлж болно.
 
Ихэр: Энэ сарын эхээр боловсрол эзэмших, мэргэжлийн чадвараа дээшлүүлэх сонирхолтой хүмүүс гайхамшигтай боломжийг бүү алд. Шинэ нээлтэд суралцахад харилцаа холбоо, хувийн ажлын туршлага зэргээ ашигла. Олон гэнэтийн үйл явдал болох магадлалтай. Гадаад орчны нөлөөнд ихээхэн анхааралтай бай. Ойрын хүмүүс хоорондоо муудалцаж болзошгүй. Гэр бүлдээ цаг зав зарцуулаарай. Бусдад өртэй эсэхээ, биелүүлээгүй амлалт байгаа эсэхээ сана. Аливаа эрсдэлтэй үйл ажиллагаанаас хол яв. Янз бүрийн шинэ төслөөр хөөцөлдөх, сайн мэдэхгүй хүмүүстэй хамтран ажиллах хэрэггүй. Сарын дунд үед аливаа үйл явдал, шинэ мэдээ зэрэг нь танд сайнаар нөлөөлж болзошгүй. Өөр шууд хамаарах ажил, эсвэл гэр орныхоо асуудлыг шийд. Саад тотгортой үйл явдал тохиолдож болзошгүй. Урсгалын эсрэг явахаас бүү ай. Санаа бодол төдийлөн нийлдэггүй хүмүүстэй уулзах хэрэггүй. Аж ахуйн асуудлуудаа шийдвэрлэх, засвар хийх, гэр орноо тохижуулахад тохиромжтой цаг үе юм. Урьдын бэрхшээл саадыг мартуулах баяртай учрал болох магадлалтай. Бизнес эрхлэгч нар ашигтай гэрээ байгуулж, ашиг олох магадлалтай байна. Энэ сарын сүүлээр хувийн нууцаа хамаагүй хүмүүст битгий хэл. Танд хүмүүсийн мөн чанар танигдана. Хайр дурлалын харилцаанаас болж ажил хэрэг, төсөл төлөвлөгөө цалгардаж болзошгүй. Таны амьдралын хэв маяг мэдэгдэхүйц өөрчлөгдөж, итгэл найдвар, урам зоригоор дүүрэн байна. Хамтын хөдөлмөрийн үр шимийг хүртэж магадгүй. Таны уйгагүй хичээл зүтгэл, тууштай байдлыг тань од эрхэс ивээх болно. Амьдралд нөлөөлөх шинэ мэдээ олж магадгүй. Сонирхолтой өөрчлөлт хүн бүхэнд таалагдана.
 
Мэлхий: Энэ сарын эхээр уран бүтээлч хүмүүс өөрийн чадварын зохих ёсоор үнэлүүлж чадна. Нөлөө бүхий танилын хүрээгээ зөв ашигла. Таны дэвшүүлсэн өвөрмөц санаа амжилттай өсөж дэвжих үндэс болж магадгүй. Бүх ажилд хүчээ тараалгүй амжилт гаргах магадлалтай чиглэлдээ төвлөрч ажилла. илүү бүтээлч, шинээр сэтгэн зохион бүтээх чадвартай байх шаардлага гарна. Ажил хэргийн шинэ санал хүлээн авч магадгүй. Үйл явдал эрчимтэй өрнөнө. Дээдсийн хүрээллийн уулзалт дээр сонирхолтой хүнтэй танилцана. Санхүүгийн алдагдалд орох шинж ажиглагдах боловч энэ нь түр зуурын байна. Ойр дотнынхондоо хандах хандлага нь үл итгэх байдлаар солигдож магадгүй. Ганц хором чөлөө зав гарсан ч хайртай хүндээ зориулахыг хичээ. Сарын дунд үед байр сууриа авч үлдэхийн тулд уран нарийн арга эрэлхийл. Та удирдан зохион байгуулах чадвараа харуулна. Санхүүгийн төвөгтэй асуудлууд дээр урьдын төлөвлөсөн төлөвлөөгөө сайтар мөрд. Энэ үед тооцоолоогүй зардал гарах, өр зээл нэхэгдэх магадлалтай. Төрөл төрөгсөд, найз нөхөдтэйгөө харьцахдаа болгоомжтой байж, үгээ цэнэ. Ойр дотнын хүмүүстээ анхаарал халамжтай сайн тавь. Хувийн амьдралынхаа талаар элдэв хов жив, худал цуурхал үүсгэх сэжүүр гаргасны хэрэггүй. Ашигтай мэт санагдах худалдаа наймааны санал ирнэ. Гэхдээ бодлогогүй алхмаас болж бусдаас хараат байдалд орж болзошгүй. Илүү мөнгө олох хэрэгцээ шаардлагаас болж зээл авч болзошгүй. Мөнгөө хэрхэн эргэлдүүлж ашиг олох тооцоог сайн хий. Зөв эргэлдүүлбэл ашиг олох сайхан боломж байна. Сарын сүүл рүү зарим хүмүүс хуурамч харилцаанд татагдан орох магадлалтай. Бусдын нууц мэдээллийг задлах шаардлага гарч мэднэ. Хувийн нууц тань ч ил гарч мэднэ. Залуу хүмүүст хайр сэтгэлд адал явдал тохиох бололтой. Тохиолдлын танилаас зайлсхий. Хөнгөн сээтэгнэл ч таагүй үр дагаварт хүргэж болзошгүй. Арилжаа худалдааны нэмэлт орлого авчрах ашигтай гэрээ хийх боломжтой байна. Гэнэтийн зарлагаас болж нэмэлт орлого хэрэгтэй бололтой. Орлогын эх үүсвэр нэмэгдэхгүй ч гэр бүлийнхээ амьдралыг дээшлүүлэх бололцоо байна. Чөлөөт цаг заваа ашиглан гэр бүлдээ анхаарал тавьж, сэтгэл гарга. Үр хүүхдүүдээ анхаарлынхаа төвд байлга. 
 
Арслан: Энэ сарын эхээр гэрээ хэлэлцээр болон арилжаа наймааны ажлаа амжуул. Урт хугацааны төлөвлөгөөгөө анхаар. Харилцан тохиролцоход хялбар үе. Дарга удирдлага эсвэл албаны түшмэлүүдтэй хэл амаа ололцоно. Найз нөхөрлөлийн холбоондоо анхааралтай бай. Маргаан гарсан ч найрсаг байдлаар ханд. Уур бухимдал сайн зүйлд хүргэхгүй. Та мэргэжлийн үйл ажиллагаандаа дээд зэргийн хандах хариуцлагатай үе эхэлж байна. Салбартаа нэр хүндтэй, итгэлтэй хүмүүсийг хамтрагчаа болгохыг зорих нь ирээдүйн амжилтад чухал нөлөө үзүүлнэ. Сарын дунд үед ивээн тэтгэгчдээсээ санхүүгийн томоохон дэмжлэг авч болзошгүй байна. Бодож төлөвлөж, хэрэгжүүлсэн зүйлээс л орлого олно. Албан томилолтоор алсын замд гарах магадлалтай. Биеэ авч явах байдлаас таны нийгэмд эзлэх байр суурь, нэр хүнд шалтгаална. Нөхцөл байдлыг өөрчлөх гэнэтийн уулзалт тохиож болзошгүй. Урлагийн хүмүүс амжилт олно. Зарим үед учир нь олдохгүй замбараагүй явдалтай учирч магадгүй тул цагийг нь олж даруй зогсоо. Хайр сэтгэлтэй учирч сэтгэл өөдрөг аз жаргалтай байна. Өвчний шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчлүүлэх арга хэмжээ ав. Элдэв харшлын гаралтай өвчнөөс болгоомжил. Сарын сүүл рүү ажлын хэт ачаалал мэдрэлийн системтэй холбоотой асуудал үүсгэж магадгүй. Шинэ мэдээлэл, соргог санаа олж авахад ихээхэн цаг зарцуулна. Мөнгө санхүүгийн асуудалд илүү уян хатан ханд. Хэрэгцээтэй эд зүйл худалдан авахад өлзийтэй. Төрөл төрөгсөд болон гэр бүлээрээ арга хэмжээ тэмдэглэх магадлалтай. Мөн шинэ мэдээлэл хүлээн авах, хичээл сургуулиа сайжруулах зэрэгт анхаарахад таатай. Гадаад оронд зорчих ажил бүтэмжтэй болно. Албан томилолт авсан хүмүүс сонирхолтой мэдээлэл хүлээн авна. Хэрэггүй зүйлд уруу татагдах магадлал өндөр тул төлөвлөөгүй ажлын саналаас шууд татгалз.
 
Охин: Энэ сарын эхээр зоригтой, зарим үед стандарт бус шийдвэр гаргавал та амжилтад хүрнэ. Гэхдээ хүн чанаргүй үйлдэл гаргавал эрч хүчний тэнцвэрээ алдагдуулж болзошгүй. Чухал зүйлийг хэм хэмжээнд нь байлгахгүй бол олон асуудлуудтай учирч магадгүй. Ажил мэргэжилтэй холбоотой хов жив гарч танд дарамт шахалт ирнэ. Од эрхэс танд их ачаалалтай ажиллахыг сануулж байна. Зөн билэг, сэтгэл зүтгэлээ ашиглан эргэн тойронд болж буй үйл ажиллагаанд оролц. Хайртай хосууд хэдийгээр өөр өөр сонирхолтой байх боловч бат бөх холбоотой байх бололтой. Хүн бүр өөрийн үүрэг хариуцлагаа ойлгож чадвал гэр бүлийн амьдрал нөхөрсөг дотно байх болно гэж од эрхэс зөвлөж байна. Сарын дунд үед удирдах ажилтай хүмүүс шүүмжлэлээс айлгүй боломжтой бүгдийг хий. Гэхдээ өрсөлдөгчдөө боломж олгохгүйн тулд ажлаа ямар ч алдаа эндэгдэлгүй гүйцэтгэхийг зөвлөж байна. Энэ үед танд өрсөлдөөнтэй байдал маш ихээр мэдрэгдэнэ. Санхүүгийн асуудлаар азад найдаад хэрэггүй. Эрсдэл хийх, бооцоо мөрий тавихаас зайлсхий. Ажлын их ачаалал сэтгэл мэдрэлд нөлөөлж магадгүй. Иймээс аль болох чөлөөт цаг гарган тайван орчинд өнгөрүүл. Буруу мэдээллээс болж хамаг эрч хүчээ барах болно. Түншүүддээ хэт найдах хэрэггүй. Уран бүтээлч болон сурган хүмүүжүүлэх салбартай холбоотой хүмүүсийн ажил хэрэг амжилтад хүрнэ. Эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэйг од эрхэс сануулж байна. Өвчин тусвал эргэн тойрныхондоо бөөн чирэгдэл учруулна. Хүүхдүүдтэйгээ дотно харилцахгүй бол өөрөөсөө түлхэж холдуулна. Аав ээждээ баярлаж явдгаа хэлэн тэднийгээ баярлуул. Хайр дурлалын хувьд тийм ч таатай бус уулзалт таныг хүлээж байж болзошгүй. Биеэ бүрэн эзэмдэх сэтгэлийн тэнхээ чухал байна. Сарын сүүл рүү том төлөвлөгөө боловсруулж түүний ашиг орлогод найдаж болно. Таны нягт нямбай, эмх цэгцтэй байдал дарга удирдлагад тань таалагдана. Ужиг асуудлаар ээлжит маргаан гарч болзошгүй. Бүх зүйлд хяналтаа тогтоох гэж улайрах хэрэггүй. Хайртай хүнээ төгс төгөлдөр байлгах гэж бүү бод. Хайр дурлал, ойр дотнын харилцаагаа сэвтээхээс болгоомжил. Сэтгэлийн хөөрөлд автаж болохгүй. Романтик учралд хэт автаж болохгүй гэж од эрхсийн байрлал зөвлөж байна.
 
Жинлүүр: Энэ сарын эхээр өндөр цалинтай ажил эсвэл албан тушаалд дэвших бодит боломж бий болно. Бизнесээс бага ч гэсэн ашиг олсон түүндээ сэтгэл ханамжтай бай. Учир нь энэ үед санхүүгийн өсөлт амжилт тод харагдахгүй байна. Гаднын нөлөөнд автаж хуурамч мэдээнд итгэвэл санхүүгийн алдагдалд орно. Шаардлагатай өр төлбөрүүдээ төлөхгүйгээр бүү хойшлуул. Ажил хэрэгт алдаа гаргавал өрсөлдөгчийн дайралт ихэснэ. Гэрээ байгуулах бол та маш хянуур болгоомжтой байж, хуурч мэхлэх заалтаас болгоомжил. Хувийн амьдралд зөрчилтэй үүсэж магадгүй. Хайртай хосууд зөрчилдвөл харилцан ойлголцолд хүрэхэд бэрхшээлтэй байх бололтой. Сарын дунд үед амьдралаа дээшлүүлэх, орон байрны нөхцөлөө сайжруулах зэрэг асуудал хөөцөлдөхөд таатай цаг үе. Оюутан, сурагч жинлүүрүүд хичээл сурлагадаа одооноос анхаарах хэрэгтэй болно. Хувь заяаны тохиол эерэг байх тул боломж гарч ирэх болно. Сонирхолтой ажлын санал хүлээн авах магадлалтай. Гэхдээ сэтгэлийн хөдөлгөөнөөр бүхнийг бүү шийдвэрлэ. Гэнэтийн саад тотгор тохиолдвол бүү сандар. Ажил хэрэгтээ шинэ аргуудаас гадна хуучны шалгарсан аргуудаа хослуулан ашигла. Төрийн хүнд суртлын саад тотгорыг даван туулж чадвал бизнесээ өргөжүүлэх боломж гарч магадгүй байна. Хэт том асуудал шийдвэрлэх гэж чармайгаад хэрэггүй. Гэр бүлдээ ихэнх цаг заваа зориул. Эрүүл мэндээ хамгаал. Дархлаа муудаж болзошгүй тул биеийн эсэргүүцэл сайжруулах эмчилгээ хэрэгтэй. Халдварт өвчнөөс сэргийл. Орчин үеийн анагаах ухааны амжилт ололтыг та сайн мэдэж авна. Энэ сарын сүүл рүү орчин үеийн техник технологийн ололт нээлтийг ашиглах судалгаа хий. Олон нийтийн үйл ажиллагаанд очвол сонирхолтой янз бүрийн хүмүүстэй танилцаж, хэрэгтэй холбоо тогтооно. Найдваргүйд тооцож байсан ажлын санал дэмжлэг авч чадна. Санхүүгийн зарлага гарч магадгүй байна. Гэр бүл болон үр хүүхдийн хэрэгцээ шаардлагаас болж мөнгө их зарцуулж болзошгүй. Таныг хүрээлж буй нөхцөл байдал дарамтад оруулж байгаа мэт санагдана. Гэр бүлд шинэ асуудал нэмэгдэнэ. Хайртай хосуудын харилцаа болон үр хүүхдүүдтэй холбоотой таагүй асуудал тухгүй байлгаж магадгүй.
 
Хилэнц: Энэ сарын эхээр материаллаг байдлаа сайжруулахын тулд ихээхэн мөнгө олох шаардлага гарч ирнэ. Зээл эсвэл үнэтэй бэлэг авч, бусдаас хараат болохоос болгоомжил. Бусдаас ялгарах гэж оролдож болохгүй. Түр зуурын саад бэрхшээлийг нэр төртэйгөөр даван туул. Од эрхсийн тохиолоор учрах үйл явдал тэсвэр хатуужлыг шалгана. Түр зуурын саад тотгор гарсан ч санаачилгыг өөртөө ав. Зоригтой сонголт хийх, өрнөж буй үйл явдлын мөн чанарыг зөв олж харах нь чухал. Албан хэргийн уулзалтуудыг хэвшмэл хоцрогдсон байдлаас өөр арга барилаар явуулах нь үр дүнд хүрнэ. Шинжлэх ухааны салбарт ажилладаг хүмүүс амжилт олно. Эрүүл мэндээ онцгой анхаар. Амьдралын хорт муу зуршлаа хая. Сарын дунд үед чухал бичиг баримтад гарын үсэг зурах бол олон талын мэдээллийг эргэцүүлэн судалж үз. Санхүүгийн байдал тогтвортой байвал ямар ч нөхцөл байдлаас нэр төртэйгөөр гарч чадна. Санхүү мөнгөтэй холбоотой асуудлыг судалж үзэхээр түр хойшлуулахад гэмгүй. Буруу мэдээллээс болж та удирдлагуудтайгаа зөрчилдөж магадгүй байна. Далд хуйвалдаан гарч болзошгүй. Хүмүүсийн атаархал, далд явуулга, хов жив таныг хүлээж байна. Өөрийн зан аашны өвөрмөц онцлогийг хурдан мэдэрч, болж буй үйл явдлыг сонирхолтой адал явдал мэтээр хүлээн авч ирээдүйдээ итгэл дүүрэн бай. Хувийн ашиг сонирхлуудыг үл харгалзан бүх хүнд нийцсэн яриа хөөрөө, үйл ажиллагаа өрнүүлэх хэрэгтэй. Ажлын ачааллаас болж эрүүл мэнддээ санаа тавих хэрэгтэй болно. Ар гэрийн ажил овоорно. Засвар хийх, нүүх, барилга барих хэрэгцээ үүснэ. Сарын сүүл рүү томоохон наймаа хийж, бичиг баримтад гарын үсэг зурах магадлалтай. Хамаг хүч чадлаа ямар нэгэн чухал ажилд зориулах бололтой. Хэчнээн ядарсан ч зүтгэснийхээ үр өгөөжийг та хүртэх болно. Хувийн амьдралд сөргөөр нөлөөлж буруу зам руу хөтлөх муу нөлөө их байна. Хувийн эрх ашгаа хойш тавьж чадах юм бол та ямар ч ажил хэргээс таашаал авч чаддаг. Гэр бүлд дургүйцэл үүсгэх зайлшгүй зардлууд гарна. Гаргаж буй шийдвэртээ нухацтай ханд. Ойр дотнын хүнтэйгээ хоорондоо үл нэвтрэх хана бүү босго.
 
Нум: Энэ сарын эхээр удаан авч чадаагүй ажлын хөлс болон өр ширээ олж авах боломж гарна. Танилын хүрээ өргөжиж, олон сонголт хийх боломж гарна. Шийдвэр гаргахад нөлөөлж болох чухал мэдээ авч магадгүй. Ажил хэрэг амжилттай үргэлжлэх боловч гэнэтийн яаруу шийдвэр бүү гарга. Олон нийтийн дунд хэвшсэн хэв маяг таны үзэл баримтлалтай зөрчилдөх магадлалтай. Дотнын найз нөхөдтэйгөө харьцах, гэр бүлийн арга хэмжээ зохион байгуулах зэрэгт сайн. Найз нөхдийнхөө тус дэмийг хүлээн зөвшөөрч, тэдэнтэй илэн далангүй харьцаарай. Хамт олонтойгоо найрсаг харьцаатай байх үеийг өөрийн ирээдүйд хамтрах баг бүрдүүлэхэд ашигла. Од эрхэс хамтын ажиллагааг урамшуулан дэмжиж байна. Сарын дунд үед санхүүгийн салбарт ажилладаг хүмүүс илүү их амжилтад хүрнэ. Амжилт авч ирэх ажлын санал ирж магадгүй. Залуу хүмүүс хувийн амьдралдаа томоохон хөрөнгө оруулалт хийнэ. Сайн дурын үйл ажиллагаа санаачлахад сайн үе. Ажил хэрэгч хүмүүс бусдыг өөрийн сонирхлын төлөө ажиллуулж чадна. Холоос ирсэн мэдээ таны ирээдүйд нөлөөлнө. Шинэ гарсан технологийн нээлт таны ажилд чухал нөлөө үзүүлэх бололтой. Хүлээцтэй няхуур байж өрсөлдөгчийнхөө үг болон үйлдлийн алдаан дээр нь хариу нүүдэл хий. Тэсвэр тэвчээр шалгах үйл явдал болно. Ихэнх хүмүүст асуудлыг шийдэх, хэрэгтэй үед буулт хийх чадвар шаардлагатай болно. Албан ажлын шаардлага таныг гэр орноос тань хөндийрүүлнэ. Ах дүү, хамаатан садангууд зочлох бололтой. Гэр бүлтэйгээ хамт байхын тулд боломжтой бүхнийг хий. Гэр бүлийн дулаан уур амьсгалыг хэвийн байлгахыг хичээ. Сарын сүүл рүү од эрхсийн эрхшээлээр олны хэл ам ихсэж байна. Тэвчээргүй байдал, хувиа хичээсэн зан гаргахаас зайлсхий. Найз нөхөдтэйгөө харьцах харьцаанд харилцан үл ойлголцол үүсэж магад. Бүх эрсдэлийг тооцоолж, ирээдүйгүй хөрөнгө оруулалтаас татгалз. Холын аялал болон гадаад оронд явах хүмүүс бичиг баримтаа сайн бүрдүүл. Чухал ажлыг хийхдээ өөрийн шалгарсан итгэлтэй хүмүүстээ л итгэ. Аж ахуйн үйл ажиллагааг одоогоор бүү өргөжүүл. Хэрүүл маргаанаас зайлсхийж, тайван амар. Өөрийн хувийн зохион байгуулалтыг сайжруул.
 
Матар: Энэ сарын эхээр зөв санхүүгийн үйл ажиллагаанаас шагнал, урамшуулал авах магадлалтай байна. Хэн нэгэн танд гэнэтийн бэлэг барьж магадгүй. Таны удаан хөөцөлдсөн ажил бүтэж боломжийн ашиг олно. Өөрийн зөн совин мэдрэмжээ зөв ашиглаж чадвал ямар ч нөхцөл байдлыг тайван даван туулна. Эргэн тойрондоо анхаарал халамжаа харамгүй зориулж байх нь илүү дээр уур амьсгал бүрдүүлнэ. Ялангуяа дарга удирдах албан тушаалтай хүмүүс санаачилгыг гартаа авч асуудлыг шийдэх хэрэгтэй бололтой. Амьдралд тулгарах сорилтыг итгэлтэй хүмүүстэйгээ хамтран давах хэрэгтэй. Ойр дотнын хүмүүс тань үнэтэй зөвлөгөө өгч чадна. Сарын дунд үед цалин хөлс өөрчлөгдөж эсвэл шинэ ажилд шилжин очиж болзошгүй. Олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцон, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь хэрэгтэй харилцаа холбоо тогтоох болон санаа нэгтнүүдээ олоход тусална. Таны бусдын төлөө зориулах сайн үйлс олон хүнд таалагдана. Энэ үед гэр орноо тохижуулах, шинэ тавилга хэрэгсэл худалдан авахаар төлөвлөж болно. Аливаа ажил ачааллаа нэмэгдүүлэхийг шаардах болно. Зарим удаан хуримтлагдсан асуудал таны амжилтад хохирол учруулж байж болзошгүй. Эрс өөрчлөлт хийх, амьдралын хэв маягаа огцом өөрчлөх хэрэггүй. Тооцоогүй үйл ажиллагаа ихээхэн зарлага үүсэх үндэс болно. Эрүүл мэнддээ анхаарал их тавь. Халдварт өвчин тусч магадгүй. Сарын сүүл үед гадаад нөхцөл байдал их мөнгө зарцуулахад хүргэж болзошгүй. Элдэв янзын үйл ажиллагаанд санаатай санаагүй татагдан орох нь буруу үйлдлийн хохирогч болох магадлалтай гэдгийг од эрхэс анхааруулж байна. Өөрийнхөө үзэл бодолд нийцэхгүй зүйлд том хөрөнгө оруулалт хийвэл хохирол амсана. Хуримтлуулсан мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийхдээ бүх зүйл хууль ёсны гэдгийг баталгаажуулахыг од эрхэс танд зөвлөж байна. Хувийн амьдралдаа сайн оролцож, гэр орноо тохижуулах ажил хий. Хайртай хосууд бага зэрэг муудалцаж магадгүй. Бие биеэ хүндэтгэвэл гэр бүлийн харилцаа нь маш сайхан байх болно. Боломжоороо мөнгө гарган амралт болон хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуул.
 
Хумх: Энэ сарын эхээр бодлогогүй, түрэмгий үйлдэлд оролцох магадлалтай тул болгоомжтой байхад илүүдэхгүй. Аливаа сөргөлдөөнөөс зайлсхий. Зөрчил маргаан гарах, нийгмийн буруу нөлөө идэвхжих магадлалтай. Бусдад тусламжийн гараа сунгахдаа ямар нэг хариу бодох хэрэггүй. Таны ололт амжилт өмнөх таагүй явдлуудтай холбоотой тодорхойгүй нөхцөл байдлыг таслан зогсооно. Олон үйл ажиллагааг хийж хэрэгжүүлэх гэж шууд дайрах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй. Мөн яарсан шийдвэрээс болж аз, амжилт танаас нүүр буруулж мэднэ. Орон сууц болон хувийн байшиндаа засвар хийх эсвэл шинэ байртай болох гэх мэт ажилд цагаа зарцуулна. Эдгээр ажил ямар нэг байдлаар амжихгүй, бүтэхгүй болбол сэтгэл тань тайвшрахгүй бололтой. Сарын дунд үед хамт олны дунд нэр хүнд олж авахын тулд ердийнхөөс илүү хичээх хэрэгтэй болно. Гэхдээ энэ нь шинэ албан тушаалд очихын тулд хийх үйлдэл байх нь тохиромжгүй шүү. Үйл ажиллагааныхаа хүрээг өргөтгөх, орлогын шинэ эх үүсвэр хайх зэргээр оролдохгүй байхыг зөвлөе. Зарим амбицаа дарах нь танд хэцүү боловч заавал тэгэх ёстой гэдгийг зөвлөе. Эсвэл ичимхий бүрэг, өөртөө сэтгэл хангалуун бус зангаасаа болж хэрэгтэй үед тусламж авахаас татгалзвал таны ирээдүйд муугаар нөлөөлнө. Хайртай хүндээ сэтгэлээ нээх, хамтын амьдралаа эхлэх таатай цаг үеийг алдахгүй байхыг од эрхэс танд зөвлөж байна. Ганц бие хүмүүс хайрлан дурлаж амьдралаас таашаал авах цаг болжээ. Энэ нь цаг хугацаа их шаардах боловч та хичээгээд үз.Эрүүл мэндээ анхаарахад тохиромжтой. Хоол боловсруулах систем эмзэг байх тул эрүүл мэндээ хамгаал. Таны зөн билэг, урьдчилан харах чадвар өндөр байна. Амьдралаа бүхэлд нь эмх цэгцтэй байлгахын тулд алхам тутамдаа төлөвлөгөөтэй ажилла. Санхүүгийн байдал хувьсамтгай, тогтворгүй байна. Энэ сарын сүүл рүү ажил хэргийн асуудал үе үе ихсэх тул хамаг эрч хүчээ дайчил. Од эрхэс таны далд ухамсар, байгалийн зөн совинг дэмжих байх. Цаашдын хувь заяагаа сайжруулахыг хүсэж, хүнд хэрэгтэй ямар нэг сайн сайхан зүйл бүтээхийг хүснэ. Танд олон нийтийн дунд өрнөж буй чухал үйл явдал их сэтгэгдэл төрүүлэх бололтой. Зан аашны хоёрдмол байдал эргэн тойрныхонтойгоо муудалцахад хүргэж мэднэ. Өөрийн ар талаа найдвартай эсэхийг сорих болно. Үл итгэлцэл, эргэлзээ тээнэгэлзээ нь байдлыг хүндрүүлж болзошгүйг анхаар.
 
Загас: Энэ сарын эхээр үзэл бодлоо илэрхийлж шинэ санаа дэвшүүлэхээс бүү ай. Түүнийг тань ихэнх хүмүүс зохих ёсоор нь үнэлэх болно. Тойрон хүрээлэгч нарынхаа урмыг хугалж болохгүй. Найз нөхөд, хамт ажиллагсад, удирдлагатайгаа аль болох таатай харьцаатай бай. Ажил хэргийн уулзалтыг хэт албан бус нөхцөлд явуулах нь тохиромжтой. Буруу байхгүй ч зарим үйл явдлыг өөрчлөх боломжгүй болно. Та нэг их ач холбогдол өгөхгүй ч байсан таны эсрэг үйл ажиллагаа хор уршиг тарина. Сэтгэл хөдлөл багатай тайван хүмүүсийг ч шалихгүй үйл явдал хямралд автуулж магадгүй. Холын аялалд гарах бол яарсан шийдвэр гаргах нь зохимжгүй. Сэтгэл санаа тогтвортой, эрч хүч дүүрэн байгаа тул ямар ч саад тотгорыг даван туулж чадна. Хайр сэтгэлийн харьцаанд романтик адал явдалтай учирна. Ганц бие хүмүүс гэр бүл зохиох зорилгоор хайр дурлалын холбоо хэлхээ тогтоох эрмэлзэлтэй байна. Сарын дунд үед санаандгүй байдлаас үл ойлголцол бий болж болзошгүй. Таны гол алдаа бол хэт итгэмтгий, хайнга байх явдал байна. Ийм үйлдэлд од эрхэс таагүй хандах тул элдэв асуудлаас болгоомжилж яв. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлууд гол анхааралд байна. Уран бүтээлч хүмүүс өөрийгөө нээн илэрхийлэх боломжийг сайн ашигла. Гэр бүлд халуун дулаан бие биеэ дэмжсэн уур амьсгал ноёрхоно. Таны хувьд хайр дурлалын харилцаа баяр баясгалан авчирна. Ямар нэг бичиг баримттай холбоотой хүндрэл гарна. Хамгийн гол зүйлдээ анхаарлаа төвлөрүүлэхийг зөвлөж байна. Зохисгүй байдлаар хоолоо сойх нь таны эрүүл мэндийг доройтуулна. Ямар нэг туршилт хийх алхмыг болгоомжтой хий. Эрүүл агаарт рашаан сувилалд амрах нь тохиромжтой. Биеийн хүчний ажлын ачааллыг тохируулахгүй бол ядарч улмаар дархлааны систем сулрах бололтой. Энэ сарын сүүл рүү үл хөдлөх хөрөнгө болон газар худалдаж авах, өмчийн асуудлын шийдэх, аж ахуйн хэрэгцээт засвар хийх зэрэгт тааламжтай байна. Од эрхэс энэ үед сонирхолтой зөн мэдрэмжийг бэлэглэнэ. Хурц ухаан, зөн билгийн ачаар олон үзэл санаатай хүмүүстэй зөв харилцан, гол зорилгодоо хүрэх болно. Зарим хүмүүсийн хэт бардамналаас болж гэр бүлд бухимдал үүснэ. Хайр дурлалын харилцаанд өршөөл уучлал, гэмшил наманчлал үзүүлэхэд таатай үе байх болно. Танд эртний дурсгалтай үйл явдлаа дурсан санах мөч тохиолдох бололтой. Ойр дотнын найзуудтайгаа уулзах боломжийг бүү алдаарай.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14