Dark Light
Нийгэм | 2025-09-08

МЭС АШИГЛАН ХҮНИЙ АМЬ НАСЫГ ХОХИРООСОН ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Он гарснаас хойш эхний 8 сарын байдлаар цагдаагийн байгууллага улсын хэмжээнд “Хүний амь насыг хохироосон” 116 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулаад байна. 
Үүнээс гэмт хэргийг иргэд сүх, хутга, хайч зэрэг зэвсгийн чанартай зүйл ашиглан үйлдсэн байна. Өнгөрсөн 7 хоногт цагдаагийн байгууллагаас энэ оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн З-н амь насыг хутгаар хохироосон, мөн энэ оны зургадугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт иргэн “Б”-г баруун гарын булчин, цээж хэвлий тус газарт 2 удаа хутгалж, амь насыг хохироосон хэргүүдэд тус бүр мөрдөн шалгах ажиллагааг явуулж, гэмт хэргийг үйлдсэн холбогдогч Г, Ц зэрэг нэр бүхий 2 этгээдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, хэрэгт нотлогдвол зохих нөхцөл байдлыг тогтоон мөрдөн байцаалтыг дуусгаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлэв. Цагдаагийн байгууллагад шалгагдаж буй "Хүнийг алах" гэмт хэргийн дийлэнх нь иргэд ахуйн хүрээнд архидан согтуурч, өөрийн үйлдлээ удирдан хянах чадваргүй болсон үедээ үйлдсэн байх нөхцөл байдал тогтоогдож байна. 
Иймд иргэд та бүхэн архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байж гэмт хэрэг, зөрчил болон аливаа болзошгүй эрсдэлээс өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06