Dark Light
Нийгэм | 2025-09-09

ДУРСГАЛЫН ГЭРЭЛТ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдөр хүндэтгэн өнгөрүүлдэг “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр”-ийн хүрээнд харь улсад хэлмэгдсэн 249 Монгол иргэдийн нэр бүхий гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ 2025 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр 4 дэх удаагаа уламжлал болгон зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээнд Улсын комисс, Нийслэлийн салбар комисс, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн салбар комисс болон хэлмэгдэгчдийн ар гэрийн төлөөлөл оролцлоо. 2001 онд ОХУ-ын Москва хотын Коммунарка мужийн Бутово дахь тусгай объектод босгосон “ЗСБНХУ-д хэлмэгдсэн Монгол иргэдийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөө”-ний хувилбарыг Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Нийслэлийн салбар комисс, НИТХ-ын ажлын албатай хамтран Улсын комиссын санаачилгаар 2022 онд босгосон билээ.


Эх сурвалж | Цагаатгалын Улсын комисс
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00