Dark Light
Нийгэм | 2025-09-09

ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ХОЛБОГДОХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛИЙГ ӨГЛӨӨ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү болон холбогдох албаны хүмүүс Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын нөхцөл байдалтай холбогдуулан тус аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүнтэй цахим хурал хийлээ.
Цагаан-Уул, Мөрөн суманд тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол батлагдаж аймгийн Эрүүл мэндийн газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу  Мөрөн, Цагаан-Уул сумдад  09 дүгээр сарын 08-ны өдрөөс 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ЗӨСҮТ, ХӨСҮТ-ийн мэргэжлийн багийнхан газар дээр нь ажиллаж, холбогдох байгууллагын алба хаагчид хорио, дэглэмийг сахиулан ажиллаж байна. 
Тиймээс цаашид хөл хорионы дэглэмийг үргэлжлүүлэх, иргэдийн орох, гарах хөдөлгөөнд хяналт тавьж, байгууллага хоорондын уялдаа, холбоог хангаж, мэдээллийг цаг алдалгүй солилцох, халдваргүйтэл, ариутгалыг хийж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулахыг хурандаа Т.Баярхүү энэ үеэр даалгалаа.
 

Эх сурвалж | УОК-ын Шуурхай штаб
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23