2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдэж, тухайн иргэн нас барсан. Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 9-ний 13:00 цагийн байдлаар тарваган тахал өвчний 3 тохиолдол батлагдсан. Ойрын хавьтал болсон нийт 102 хүнийг хяналтад аваад байгаа. Үүнээс Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд 22, аймгийн Нэгдсэн эмнэлэгт 47, гэрээр 35, Галт суманд хоёр иргэн байгаа юм.
Өчигдөр /2025.09.08/ 09:40 цагт Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 6 дугаар багийн нутаг Алт толгойд Тарвага үхсэн байна гэсэн дуудлага ирж холбогдох албан хаагчид очиж үхсэн тарвагыг Хөвсгөл аймгийн Зоонозын төвд шинжилгээнд өгсөн байна. Одоогоор шинжилгээний хариу гараагүй байна.
Мөн өнөө өглөө /2025.09.09/ Сүмбэр багт тарвага үхсэн байна дуудлагаар холбогдох албан хаагчид очиж устгажээ.
Эх сурвалж
| Хөвсгөл аймгийн Арбулаг сумын онцгой комисс
|