Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Халимаг Улсын анхны Ерөнхийлөгч, Олон улсын шатрын холбоо (FIDE)-ны Ерөнхийлөгч асан Кирсан Николаевич Илюмжиновыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Кирсан Илюмжинов өөрийн нэрэмжит шатрын сургуулийг Монголд байгуулахаар ажиллаж буйгаа танилцуулж, цаашид салбарын яамтай нягт хамтран ажиллаж манай улсад шатрын спортыг улам хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мөн энэ оны аравдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах шатрын "Азийн сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн"-ийг ССАЖЗ-ын яамнаас дэмжин ажиллахаа сайд Ч.Ундрам илэрхийллээ.