БИЛГИЙН ТООЛЛЫН 18 2025.09.10 ЛХАГВА ГАРАГ
НАМРЫН ТЭРГҮҮН ХӨХ БИЧ САРЫН ДӨРВӨН НОГООН ХАР МОРЬ ӨДӨР
Үс засуулбал: Эд малын гарлагатай
Наран ургах, шингэх: 06:23-19:16
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Төмөр
Аргын тооллын есдүгээр сарын 10, Буд гараг. Билгийн тооллын 18, Дэлгэрүүлэгч одтой, хар морь өдөр. Өдрийн наран 06:23 цагт мандан, 19:16 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, тангаргаа буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Дашням өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.