Dark Light
Нийгэм | 2025-09-09

АРСЛАН: ЖИНХЭНЭ НӨХӨРЛӨЛТЭЙ УЧИРНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2025 оны есдүгээр сарын 10-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Өнөөдөр нэг байрандаа удаан тогтож сууж чадахгүй бололтой. Нэгэн хэвийн амьдралдаа ямар нэг зүйл өөрчлөх хүсэл төрнө. Аян замд гарч шинэ сэдэл сонирхолтой үйл ажиллагаанд урин дуудах эрч хүчийг олж ав. Зарим хүмүүс шинэ хайр дурлалтай учирч болзошгүй. Харин сэтгэл хөдлөлөөр амьдралын чухал асуудалд хандахгүй байхыг од эрхэс зөвлөж байна.

Үхэр: Их эрч хүч шаардах өдөр. Гэхдээ өөрийн боломжийг зөв ашиглавал амжилтад хүрэх боломж гарна. Ажил хэрэгт бат бөх байр суурьтай болж, зоригтойгоор урагш ахих боломж гарна. Та хүмүүсийг ятгаж сэнхрүүлэх чадвартай байна. Хэцүү нөхцөл байдал гэнэтийн азтай тохиолдол танд тусламж авч ирнэ.

Ихэр: Болгоомжтой бай. Эс тэгвээс таны нэр хүнд сэвтэнэ. Янз бүрийн шинэ төслөөр хөөцөлдөх, сайн мэдэхгүй хүмүүстэй хамтран ажиллах хэрэггүй. Бэлэг сэлт, шагнал урамшуулалтай холбоотой санхүүгийн байдал сайжирна. Үл хөдлөх хөрөнгөдөө анхаарлаа хандуулж, санхүүгээ сайн хяна. Хэрэггүй эд зүйлс, үл бүтэх танилууд, өр зээлээсээ салах хэрэгтэй.

Мэлхий: Өнөөдөр тохиолдох бэрхшээлийг ойр дотнын хүмүүстэйгээ хамтран даван туул. Тэднээс ирэх тусламжийг урьдаас бодсон санаагаа амьдралд бодитоор хэрэгжүүлэхэд ашиглаж болох юм. Аж ахуйн ажлуудыг эртнээс эмхэлж цэгцэлбэл тохиолдож болзошгүй алдаанаас сэргийлж чадна. Амьдралын туршлага тань цаг хугацаа, эрч хүчээ их зарцуулах ажлыг арай амар болгоно.

Арслан: Жинхэнэ нөхөрлөлтэй учирна. Магтаал, сайшаалыг хүлээх хэрэгтэй. Өнөөдөр олон хүмүүс ур чадвараа харуулж, аливаа хэрэгт гүйцэтгэлтэй хандана. Ивээн тэтгэгчдээсээ санхүүгийн томоохон дэмжлэг авч болзошгүй байна. Ой санамж тогтворгүй байх тул аливаа зүйлийг удаан ойлгоно. Гэхдээ ухаж ойлгосноо амархан мартахгүй байх болно.

Охин: Санхүүгийн болон хууль эрх зүйн асуудалд таатай. Таны найдвартай, өөртөө итгэлтэй, зарчимч байдал түншүүдэд тань таалагдаж гол анхаарал өөр дээр чинь ирнэ. Шинэ үүрэг даалгаварт бэлэн бай. Ашиг орлого олох бололтой. Танд хүмүүс өр зээлээ буцаан өгөх эсвэл та ч өрөө төлөх магадлалтай.

Жинлүүр: Хийж гүйцэтгэх ажлуудаа ач холбогдлоор нь эрэмбэл. Үүрэг даалгаврыг аль болох сонирхолтой хэлбэрээр хийхийг хичээ. Ямар нэгэн үйл явдалд төлөвлөөгүй бол оролцохоос татгалз. Зөрчил маргаан таны сул үлбэгэр, эргэн тойрноо сонирхохгүй байдлаас үүсэж болно. Харин та ямар нэг зүйлийг маш их анхаарч сонирхох юм бол их эрч хүчтэй, сэтгэлийн тэнхээтэй байж чадна.

Хилэнц: Санхүүгийн байдал тогтвортой байвал ямар ч нөхцөл байдлаас нэр төртэйгөөр гарч чадна. Таны мэргэжлийн ур чадвар амжилтад хүргэнэ. Бүх зүйлийг тооцоолсны үндсэн дээр ажлаа барьж ав. Ажлын ачааллаас болж эрүүл мэнддээ санаа тавих шаардлагатай болно. Ялихгүй шинж тэмдэг илэрсэн ч цаашид ноцтой өвчний эхлэл байж болох учир эртхэн үзүүлж байх хэрэгтэй.

Нум: Хөрөнгө мөнгөө зөв ашиглавал сайхан боломж байна. Элдэв адал явдлыг хүсэмжлэх хэрэггүй. Аахар шаахар зүйлсэд хайран цагаа гарздахаас татгалз. Уулзалт хэлэлцээрийн үеэр хэлэх үгээ цэгнэ. Гэр бүлийн хүрээнд орлогоо нэмэх болон зарцуулах хэрэгцээнээс болж бага зэрэг зөрчил үүснэ. Гэр бүлд хэрэгцээтэй эд зүйлс худалдан авах шаардлага гарна.

Матар: Ажил дээр гэнэтийн эрс өөрчлөлт гарч магадгүй өдөр. Цалин хөлс өөрчлөгдөж эсвэл шинэ ажилд шилжин очиж болзошгүй. Бизнесийн орчинд өөрчлөлт өгөх шинэ мэдээлэл тархана. Эрүүл мэндээ анхаарч, өөртөө санаа тавих хэрэгтэй. Халдварт өвчин тусч магадгүй. Гэхдээ энэ өвчнийг хурдан эдгээх боломж бий.

Хумх: Аливаа зүйлийг төсөөлөн бодох төрөлхийн уран сэтгэмжээ ашиглавал танд сайхан мөрөөдөл бий болно. Хүсэл мөрөөдөлдөө зориулан цаг гарга. Ичимхий бүрэг, өөртөө сэтгэл хангалуун бус зангаасаа болж хэрэгтэй үед тусламж авахаас татгалзвал таны ирээдүйд муугаар нөлөөлнө. Хэрвээ боломж гарвал алдахгүйг хичээх хэрэгтэй бөгөөд гарах үр дүнд нь ер бусын сэтгэлийн таашаал авна.

Загас: Санаандгүй байдлаас үл ойлголцол бий болж болзошгүй өдөр. Таны гол алдаа бол хэт итгэмтгий, хайнга байх явдал байна. Өнөөдөр ийм үйлдэлд од эрхэс таагүй хандах тул элдэв асуудлаас болгоомжилж яв. Гэхдээ бусдыг уучилж чадвал тайван байх бөгөөд энэ нь одоо танд хамгийн хэрэгтэй байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26