Dark Light
Нийгэм | 2025-09-09

НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн (хуучнаар Нарны Титэм) барилгын “Ж” блокийн зүүн жигүүрт байрлах "Улаанбаатар Радио" ХХК-д хамаарах нийт 1222 ам метр талбайг хувьчлах нээлттэй дуудлага худалдааг 2025 оны 9 дүгаар сарын 26-ны өдөр 13 цагт Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор байрны Б блокийн 201 тоот хурлын танхимд танхим хэлбэрээр зохион байгуулна.

1. Барилгын товч танилцуулга:

  • Барилга нь 1991 онд худалдааны төвийн зориулалтаар ашиглалтад орсон.
  • Барилгын нийт талбай 1222 м2

2. Дуудлагын худалдааны үнэ: 1,920,014,738.00 төгрөг

3. Дэнчингийн хэмжээ:  192,001,473.80 төгрөг                           

4. Дуудлагын худалдааны мэдээлэл:

1

Дуудлагын худалдаа болох хугацаа

2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 13.00 цагт

2

Дуудлагын худалдаа болох газар

Нийслэлийн засаг захиргааны Хангарди цогцолбор Б блок 2 давхар 201 тоот

 

3

Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл

Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө

 

 

4

 

 

Дэнчинг байршуулах данс

Хүлээн авагч байгууллага:

Нийслэлийн Өмчийн харилцааны газар

Дансны дугаар:

Нийслэлийн Төрийн сан 100200000961

 

5

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хаяг, регистрийн дугаар

Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу /14200/, “Сити тауэр”-8/1, 3 дугаар давхар

РД: 2576589

5. Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх:

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг битүүмжлэн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 10.00 цаг хүртэл  Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 305 тоот өрөөнд байрлах САНАЛЫН ХАЙРЦАГ-т хийнэ.

Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

6. Дуудлагын худалдаанд оролцохыг хүсэгчид нь дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт
  • Дэнчин төлснийг нотлох баримтын эх хувь
  • Хувь хүн бол Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Хуулийн этгээд бол Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөн оролцох этгээдийн итгэмжлэл болон Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргээс бүрдэнэ.

7. Мэдээлэл авах:

Хувьчлах барилга байгууламжийг газар дээр нь очиж үзэж болох бөгөөд барилгын талаарх мэдээлэл, дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг www.umch.ub.gov.mn цахим хуудас болон Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 305 тоот өрөөнөөс авна уу.

Лавлах утас: (11)-31-05-80


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26