Dark Light
Нийгэм | 2025-09-10

“УЛААНБАДРАХ 300 МВТ ЦАХИЛГААН СТАНЦ”-ЫН ТЭЗҮ-Г ХЭЛЭЛЦЭНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт орших “Баруун далай ордыг түшиглэн хэрэгжүүлэх Улаанбадрах 300 МВт цахилгаан станц” төслийн техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг боловсруулж дууссан. Үүнтэй холбоотойгоор  “Эрдэс баялаг мэргэжлийн зөвлөл”-ийн шинжээчдийн саналыг тусгасан бөгөөд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. 

Мөн төслийн бүрэн шинжилгээний ажлын явц 65 хувьтай үргэлжилж байгаа бол байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх ажил 40 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна. Тус гидрогеологийн судалгаа дээжлэлтийн ажлын гүйцэтгэгчээр "Хужирт сэртэн" ХХК шалгарч, гэрээ байгуулсан юм. 

Уг төсөл хэрэгжсэнээр эрчим хүчний төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд жилд 1460-1890 сая кВт.ц эрчим хүч нийлүүлэх боломж бүрдэнэ. Ингэснээр Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, импортын хамаарлыг бууруулах, тогтвортой эх үүсвэр бий болгох зэрэгт чухал ач холбогдолтой.

Ташрамд, ордын ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг өнгөрсөн долоодугаар сарын 22-нд батлуулсантай холбогдуулан газар эзэмших захирамж гаргуулахаар Улаанбадрах сумын ИТХ-д хүсэлт хүргүүлээд байна. Түүнчлэн талбайн нөөцийг бүртгүүлэхээр маркшейдерийн компанийн судалгаа хийгдэж буй аж. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23