Dark Light
Нийгэм | 2025-09-10

“СЭРГЭЛЭН” ДЭД СТАНЦЫН АЖИЛ 86 ХУВЬТАЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Шинэ нисэхийн бүсэд 31 мянган га газарт Хүннү хотыг байгуулахаар төлөвлөсөн. Хүннү хотын бүтээн байгуулалт, ерөнхий төлөвлөгөө, дэд бүтцийн асуудлаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа.

Хүннү хотын цахилгаан хангамжийн ажил 86 хувьтай, ус хангамж 80 хувь, үерийн хамгаалалтын суваг 75 хувь, мэдээлэл холбооны ажил 65 хувь, ариутгах татуурга 10 хувь, дулаан хангамжийн ажил 10 хувьтай үргэлжилж байна.

Хүннү хотод ажиллах үеэр нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Хүннү хотыг цахилгаанаар хангах “Сэргэлэн” дэд станцын ажил 86 хувийн гүйцэтгэлтэй байна. Дэд бүтцүүдийг ирэх жил үргэлжлүүлэн хийж дуусгах, цаашид хөрөнгө оруулагчдыг татах ажлыг зохион байгуулах шаардлагатай. Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эрчимтэй явж байна. Хүннү хотод мөн төмөр замаар бараа материал тээвэрлэн буулгах логистикийн төвийг байгуулах юм. Логистикийн төвийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих тул сонгон шалгаруулалт зарлана. Одон орон, геофизикийн хүрээлэнгээс Хүннү хотод газрын гүний дулааныг шийдэх суурь судалгааг хийж, амжилттай болох магадлалыг 90-ээс дээш хувьтай гэсэн дүгнэлт гаргасан” гэлээ.

Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Улаанбаатар 2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд Улаанбаатар хотыг дөрвөн дагуул хоттой байхаар төлөвлөсөн. 2040 он гэхэд 500 мянган хүн энэ хотуудад оршин сууна гэж төлөвлөж буй. Хүннү хотод эдийн засгийн чөлөөт бүс байгуулна. Мөн логистикийн том төв болж хөгжих боломжтой. Энэ хот байгуулагдсанаар 80 мянган ажлын байр бий болно. Чингис хаан ОУНБ-ын зүүн хойд талд 286 га талбайд эхний төлөвлөлтүүдийг хийсэн” гэв.

Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр  “Хүннү хот дараах тусгай чиг үүргийг хэрэгжүүлнэ. Төрийн захиргааны байгууллагууд Хүннү хотод төвлөрнө. Тээвэр логистикийн нэгдсэн төв энд байршина. Их, дээд сургууль оюутны хотхоныг төлөвлөсөн. Монгол Улсад хувийн болон улсын их, дээд сургуулиудад 150 мянган оюутан суралцдаг. Тэдний 145 мянга нь нийслэлд төвлөрдөг. Төрийн өмчийн зургаан том их сургуулийн салбарыг энэ бүсэд байгуулна. Ингэснээр нийт 22 мянган оюутан, 3000 гаруй багш ажилтан, 1000 орчим гадаад оюутан гээд нийт 30 мянган хүний асуудлыг Хүннү хотод зохион байгуулна. Дөрөвт, эдийн засгийн чөлөөт бүс байгуулна. Хөшгийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс нь олон улсын нисэх буудлын бүсэд байршиж байгаа учир өөрийн гэсэн онцлогтой байх юм” гэлээ.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор Хүннүгийн түүхэн өв, соёлыг орчин үеийн хөгжлийн чиг хандлагатай хослуулсан ухаалаг, ногоон, тогтвортой Хүннү хотын дэд бүтцийн ажлууд үргэлжилж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26