Цахим орчинд байршуулсан “Санхүү авна” гэх зарын дагуу уулзахаар очоод, зодуулж дээрэмдүүлсэн гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Энэ оны есдүгээр сарын 4-ний өдөр иргэн Э нь санхүү авна гэх зарын дагуу үл таних хүнтэй холбогдон, ХУД-ийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцанд зодуулж дээрэмдүүлсэн гэх дуудлага мэдээллийг ирүүлжээ. Шалгалтын ажиллагаагаар зарын дагуу тухайн иргэнийг орон сууцад очиход үл таних эрэгтэй, эмэгтэй дөрвөн хүн бичлэг хийнэ гэж дарамтлан зодоод, автомашин болон гар утас бусад үнэ бүхий зүйлсийг нь дээрэмдсэн нөхцөл байдал тогтоогджээ.
Цахим орчинд энэ төрлийн зар мэдээлэл байршуулж гэмт хэрэг үйлдэж байгаа этгээд нь зар мэдээллийн дагуу холбогдсон иргэдтэй уулзаж, хувийн эмзэг мэдээллийг нь олж авч бусдад тараана гэж айлган сүрдүүлж өөрсдийн эрхшээлдээ оруулж байгаа тул ийм төрлийн зар мэдээллийн дагуу бусдын заасан хаяг руу очихгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.