Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Мөрөн, Цагаан-Уул сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, ШУТИС-ийн харьяа политехникийн коллежийн сургалтын үйл ажиллагаа, соёл урлаг, уралдаан тэмцээн, хурал зөвлөгөөн, сургалт, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, үзвэр үйлчилгээ, хичээлээс гадуурх секц, дугуйлан, спорт заал, биллиард, PC тоглоомын газрын үйл ажиллагааг 2025 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 23:00 цагаас 14-ний өдрийн 23:00 цаг хүртэл 7 хоногийн хугацаатай зогсоосон.
Мөн Мөрөн, Цагаан-Уул сумаас гарах зорчих хөдөлгөөн, зах худалдаа үйлчилгээний төв, ресторан, баар, лоунж, кафе, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагааг 09 дүгээр сарын 07-ны өдрийн 23:00 цагаас 10-ны өдрийн 23:00 цаг хүртэл буюу 72 цагийн хугацаатай түр зогсоосон байсныг 3 хоногоор сунган, 9 дүгээр сарын 13-ны өдрийн 23:00 цаг хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
.jpg)
Эх сурвалж
| Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар
|