Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Тарваган тахлын тохиолдол батлагдсантай холбоотойгоор Мөрөн, Цагаан-Уул сумдыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Энэ хугацаанд тус сумдын гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, шаардлагатай цэгүүдэд эргүүл, 19 хяналтын постуудыг ажиллуулж байна.
Нутгийн иргэд хадгалж, нөөцөлсөн тарвагаа Зоонозын өвчин судлалын төвд хүлээлгэн өгч устгалд оруулж байна. Одоогоор 155 тарвагыг мэргэжлийн байгууллагууд устгалд оруулсан байна. Тодруулбал:
Мөрөн суманд - 37
Цагаан уул суманд - 15
Арбулаг суманд -103 тарвагыг устгалд оруулжээ.
Иргэн та хадгалсан тарвага, түүний мах, түүхий эдийг сум орон нутгийн шуурхай штабын дугаараар, Мөрөн сумын иргэд 70382420 дугаараар холбогдож устгалд оруулна уу.

Эх сурвалж
| Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар
|