Dark Light
Нийгэм | 2025-09-10

Д.ДАШЗЭВЭГ: ХУУЛЬ ШУДАРГА ХЭРЭГЖЭЭСЭЙ Л ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Ц.Санжаачойпэл, Б.Амарсайхан нарын 4 этгээдэд зодуулсан хохирогч С-ийн аав Д.Дашзэвэг шүүх хурлаас гарч ирсний дараа цөөн асуултад хариуллаа. 
-Шүүхийн шийдвэр яаж гарав?
-Шүүхийн байгууллагаас өөрсдөө мэдээлэх байх. Нэг зөрүүтэй асуудал гадуур яваад байх шиг байна. Яллагдагчийн ар гэр, хамаатан саднаас ялангуяа энэ мэдээллийг гаргаж байгаа болов уу. Эрүүл саруул эдгээд ирсэн. Зүгээр явж байгаа гэж. Эрүүл саруул болох, эдгэх ямар ч боломжгүй гэмтэл авсан.  Сая Солонгос улсад зөвхөн нүүрний цөмөрсөн ясыг наашлуулж, нүүрний хугарсан бүх ясыг нь эвлүүлж, хадсан. Одоо нүүрний ясны эдгэрэлт явагдаж байгаа учраас дараагийн хагалгаа 6-8 сарын дараа болно. Тархинд нь цус хуралт байна. түүнийг шимэгдүүлэх эмчилгээ хийж байна. Нүдний харааны асуудал байна. Байнгын эмнэлгийн хяналтад байгаа. Сая хэд хоногийн завсар гарахаар нь гэртээ ирээд хэд хоног тэнхрээд бүтэнсайн өдөр солонгос эмнэлэг рүүгээ явах төлөвлөгөөтэй байсан. гэтэл та бүхэн мэдэж байгаа байх. Манай хүүхдийг бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэж яллагдагчаар татаад сая хилийн хориг тавих шүүх хурал боллоо. Яллагдагчаар татах асуудал байх л асуудал байх. Ямар ч зодооны үед, тэр бичлэг дээр байгаа. Зугтах гэж байхад нь таксинаас татаж буулгасан. Зодолдоод зууралдаж байх үед үүссэн юм уу мэдэхгүй. Үүнийг цагдаагийн байгууллага, прокурорын хяналт нь шийдвэрлэх байх. Үнэн зөвийг олох байх. Хилийн хориг гэдэг арай чангадсан асуудал байсан. Бид маш удаан хугацаанд эмнэлгийн хяналтад байх ёстой юм байна лээ. Эмч нар нь зөвлөсөн. Хяналтад байхын тулд одоо 15-наас эхлээд эхний үзлэг хяналтдаа орох гээд цаг авчихсан. Явах хүсэлтэй байгаа. 
-Гомдлыг хэн гаргасан юм бол?
-Мэдэхгүй. Мөрдөгч гаргасан уу. Цаанаасаа хэн нь гаргасан юм бол. Бодвол хохирогч гэж үзэж байгаа тал нь гаргасан байлгүй дээ. Би түүнийг сайн мэдэхгүй байна. 
-Хилийн хориг тавьчихвал эмчилгэ хийлгэх, хяналтдаа үзүүлэх боломжгүй болно шүү дээ?
-Хилийн хориг тавьчихвал мэдээж эмчилгээндээ явах боломжгүй болно. Гэхдээ арай тийм шийдвэр гаргахгүй байх. Эмчилгээ хийлгэж байгаа, хяналтад байгаа, үзлэг шинжилгээндээ орох ёстой ийм үед хилийн хориг тавьчихгүй байх гэж итгэж байна. 
-Харилцан зодоон болсон гэж үзнэ гэх мэтээр хуульчид энэ асуудлыг янз бүрээр тайлбарлаж байна. Зарим нь харилцан зодоон биш. Зодолдож дууссаны дараа очиж татаж чангаасан гэх мэтээр ярьж бичиж байна. Та энэ процессыг юу гэж бодож байна вэ? 
-Цохиулаад, унаад, дээрэлхүүлээд, үг хэлээр доромжлуулсны дараа хүн тэсэх үү. Өт хүртэл биед нь хүрэхээр арвалзана гэдэг шиг ямар нэгэн үйлдэл тухайн үед болох л байлгүй дээ. 
-Хүү өөрөө юу ярьж байх юм?
-Сэтгэл санаа, сэтгэл зүйн хувьд маш хүнд байгаа. Зүв зүгээр эрүүл саруул, бусад залуусын адил сургууль соёл төгсөөд ирчихсэн. Мэргэжлээрээ улс орондоо нийгэмд сайн сайхан зүйл хийнэ гэж мөрөөдөж явсан мөрөөдөл нь хэсэг хугацаанд сарнисан. Цаашдаа юу болох, юу тохиолдох, энэ гэмтлээс үүдсэн хохирол, дараагийн шатанд биед нь ямар өөрчлөлт гарахыг мэдэхгүй. 
-Шүүхийн процесс сонин яваад байна л даа. Та үүнийг хэрхэн харж байгаа вэ?
-Хүн хийсэн хэргийнхээ хор холбогдлыг арилгах ёстой. Ялаа үүрэх ёстой. Гэм буруугаа хүлээгээд цаашдын хор хохирлыг арилгах л ёстой. Хэн нэгэн хүн гэмт хэрэг үйлдсэн л бол. 
-Б.Амарсайхан хилээр гараад одоог хүртэл алга?
-Шударга явагдаж байна гэж одоо дүгнэхэд хэцүү. Явагдахгүй байгаа гэх хэцүү. Хууль шүүхтэй улс, төртэй улс. Хууль шударга хэрэгжээсэй л гэж хүсэж байна. 
-Тэдгээр хүмүүсийн ар гэрээс холбогдсон уу?
-Холбогдсон. Эцэг эхчүүд нь надаас ирж уучлалт гуйсан. Эмчилгээний зардал мөнгийг бүгд ямар ч асуудалгүй эмнэлэг рүү шилжүүлээд эмчлүүлээд явж байгаа. Түүн дээр ямар нэгэн гомдол байхгүй.    
 -Мөнгөтэй хүмүүсийн нөлөө орох вий гэсэн хардлага нийгэмд байна шүү дээ. Та юу гэж бодож байна вэ?
-Энэ шударга бус, муухай хэрэг гарсанд бүгд л дургүйцэж байна шүү дээ. Тэр хүмүүс хэдий мөнгөтэй байлаа гээд, хэдий эрх мэдэлтэй байлаа гээд энэ нийгмийг, энэ шударга бусыг эсэргүүцэж байгаа бүх хүмүүсийг худалдаад авч чадахгүй л байлгүй дээ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26