Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2025 оны есдүгээр сарын 9-ний өдөр яллагдагч Д.С-д Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг тус шүүхэд ирүүлснийг хүлээн авч, 2025 оны есдүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагч болон түүний өмгөөлөгчийн тайлбар, яллагдагчийн хувийн байдал зэрэгтэй танилцаад, прокурорын гаргасан санал нь хууль зүйн үндэслэлгүй байх тул яллагдагч Д.С-д Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл яллагдагч Д.С-д Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ зайлшгүй авах шаардлагагүй гэж үзэв.