Dark Light
Нийгэм | 2025-09-10

ГХЯ: БАЛБАД МОНГОЛ УЛСЫН 6 ИРГЭН БАЙГАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Балба улсад өргөн хүрээний иргэдийн жагсаал болж байна. Жагсаал анхандаа олон сая хэрэглэгчтэй цахим сүлжээнүүдийг хориглох Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж эхэлсэн. Гэвч аажимдаа эрх баригчдын дунд газар авсан авлигыг эсэргүүцсэн залуусын жагсаал болж хувираад байна.

Одоогоор Балба Улсад Монгол Улсын зургаан иргэн байна. Дели дэх элчин сайдын яам тухайн иргэдтэй холбоотой ажиллаж байгаа ба иргэд бүгд зочид буудалд аюулгүй, хоол хүнсний хангамж тасраагүй байна хэмээн Гадаад харилцаан яамнаас мэдээллээ. Мөн Балба дахь өргөмжит консул болон Дели дэх элчин сайдын яамнаас тогтмол холбоотой ажиллаж байна гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23