Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс тодруулаа.
-Дутагдаж байгаа 100 квт цахилгааныг хэрхэн нөхөх вэ?
-100 квт цахилгаан энэ өвөл дутагдахаар байсан. ТЭЦ-3-ын дулаанжуулалтын схемийг солихоор 50 квт-ыг ТЭЦ-3 өөрөө үйлдвэрлэчихнэ. Цаана үлдэж байгаа 50 квт дулааны ачааллыг ТЭЦ-4, Амгалан дулааны станц руу шилжүүлнэ.
-Хэзээ шилжүүлэх вэ?
-Шилжүүлээд дуусаж байна.
-Эрчим хүчний реформ хийнэ гэсэн. Үнэ нэмснээс өөрөөр хийсэн зүйл бий юу?
-Янз бүрээр улстөржих гэсэн, доош нь хийх гэсэн асуултууд тавьдаг юм. Би сүүлийн гурван жил эрчим хүчний сайдаа хийгээд явж байгаа. Өөрийгөө өмөөрч айхавтар сайн хүн болох гэж өмөөрсөн зүйл яримааргүй байна. Ярьж яваагүй. Гэхдээ сүүлийн гурван жил жаахан жаахан ажил хийсэн. Мэдээж чамлалттай юмнууд байгаа байх. Тухайлбал, Дорнодын 50 мвт станцын ажил зогссон байсныг ажилд оруулсан. Эрдэнэбүрэнгийн 50 мвт хүчин чадалтай усан цахилгаан станцын ажилд гацсан байсан. 2029 онд ашиглалтад оруулахаар явж байна. Сонгино дэд станц дээр 80 мвт батарей хуримтлуурын станц ажлыг би Эрчим хүчний сайд болоод эхлүүлсэн. Түүний дараа Багануурт 50 мвт батарей хуримтлуурын станц ашиглалтад орсон. Бөөрөлжүүтийн цахилгаан станц ажил нь эхлээгүй байсан. Намайг сайдын ажил авч байхад 150 мвт эхний блок ашиглалт орсон. 11 сард багтаагаад 300 мвт эрчим хүчний чадалтай хоёрдугаар блокийг сүлжээнд холбоно.
Т.УНДРАХБАЯР
АДМИН








Нийгэм







