Хүчтэй салхи шуурга, байгалийн гамшигт үзэгдэлд өртөж, гэр оронгүй болсон айл өрхүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажил үргэлжилж байна. Монголын улаан загалмай нийгэмлэг, Австралийн Улаан загалмайн нийгэмлэгээс гамшгийн хариу арга хэмжээний хүрээнд Дорнод аймгийн Цагаан-Овоо, Хөлөнбуйр сумын 6 өрхөд таван ханатай иж бүрэн гэр олгосныг айл өрхүүдэд хүлээлгэн өглөө. Мөн Монголын улаан загалмай нийгэмлэгээс дээрх сумдын 14 өрхөд тус бүр 550 мянган төгрөгийн бэлэн мөнгөний тусламж үзүүлж, иргэдийн дансанд орсон байна.
Тусламжийн гэрийг хүлээлгэн өгөх ажиллагаанд Аймгийн Улаан загалмайн хорооны дарга Б.Ганболд, Цагаан-Овоо сумын Засаг дарга, Улаан загалмайн Анхан шатны хорооны тэргүүн Д.Батмагнай, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Батмөнх, Улаан загалмайн Анхан шатны хорооны дарга Д.Ундрал нар оролцлоо. Мөн аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газраас ирүүлсэн хүнсний болон ариун цэврийн багцыг айл өрхүүдэд хүлээлгэн өглөө.
|
Эх сурвалж
| Монголын улаан загалмай нийгэмлэг
|
АДМИН








Нийгэм







