Dark Light
Нийгэм | 2025-09-10

4 ЦАГИЙН ХУГАЦААНД 258 СОГТУУ ЖОЛООЧИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон осол, гэмт хэргийн мэдээлэл, хичээл эхэлсэнтэйгээр холбоотойгоор замын хөдөлгөөн зохион байгуулалтын чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажил арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.
Тээврийн цагдаагийн албаны дарга хурандаа Ц.Отгондаваа: Цагдаагийн байгууллагад энэ оны эхний найман сарын байдлаар зам тээврийн ослын холбогдолтой 85876 дуудлага мэдээлэл ирсэн. Үүнээс бүртгэгдсэн зам тээврийн осол 16575, гэмт хэрэг 3109, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 2097 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Тээврийн цагдаагийн албаны хяналт шалгалтаар эхний найман сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 23035 зөрчлийг илрүүлж арга хэмжээ тооцсон. Үүнээс жолоодох эрхийн үнэмлэхтэй 19372, эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1634 зөрчил хяналт шалгалтаар илрүүлсэн. Огт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй 2029 илрүүлэн ажиллажээ. 2025 оны наймдугаар сарын 22-23-нд шилжих шөнө 22:00-02:00 цаг хүртэл 4 цаг хяналт шалгалт хийхэд 436 цэгт 971 алба хаагч ажиллуулсан. Энэ хугацаанд 3142 зөрчил илрүүлсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 258, жолоодох эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон 158, эрэн сурвалжлагдаж байсан 35 тээврийн хэрэгслийг олж тогтоон ажилласан үр дүнтэй байна.  

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26