Dark Light
Нийгэм | 2025-09-10

ҮС ЗАСУУЛБАЛ: САЙН НӨХӨРТЭЙ НӨХӨРЛӨНӨ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
БИЛГИЙН ТООЛЛЫН 19 2025.09.11 ПҮРЭВ ГАРАГ 
НАМРЫН ТЭРГҮҮН ХӨХ БИЧ САРЫН ГУРВАН ХӨХ ХАРАГЧИН ХОНЬ ӨДӨР 
Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө 
Наран ургах, шингэх: 06:24-19:14 
Барилдлага: Хотол чуулган
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудал: Огторгуй 
Аргын тооллын есдүгээр сарын 11, Бархасбадь гараг. Билгийн тооллын 19, Шийдэм одтой, харагчин хонь өдөр. Өдрийн наран 06:24 цагт мандан, 19:14 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учрах” хэмээх сайн. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26