Dark Light
Нийгэм | 2025-09-10

ХОНЬ: АЖИЛ ҮҮРГЭЭ АМЖИЛТТАЙ БИЕЛҮҮЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны есдүгээр сарын 11-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ажил үүргээ амжилттай биелүүлнэ. Харин дарга удирдлагатай харилцахдаа үл ойлголцол үүсэж магадгүй. Бусдад өөрийн авьяас чадвараа харуулахын тулд бүх хүчээ дайчилна. Жижиг сажиг хэрүүлээс болж хайр сэтгэлийн холбоог бүү тасал. Хайртай хүнээ уучилж, эрхлүүл. Гэнэтийн бэлгээр баярлуул.
 
Үхэр: Гадаад төрх сайхан харагдавч амьдралын эрч хүч сулавтар байна. Ажлын үр дүн сайжрах тул урам зоригтой байх болно. Та өөртөө итгэлтэй байж урагшаа зоригтой яв. Гэхдээ хар хүчээр юуг ч бүү хий. Аливаа ажлыг сайн дурын үндсэн дээр хийлгэхийг гол болгохгүй бол эргэн тойрны хүмүүстэйгээ муудалцах магадлалтай. Таагүй харилцаа хамтран ажиллагсдын дунд үл ойлголцолд хүргэж болзошгүй.
 
Ихэр: Таны ур чадварыг бодитоор үнэлэх боломж гарна. Мөн урлагийн хүмүүст амжилт ирнэ. Спортын уралдаан тэмцээнд оролцох тамирчид ч амжилт үзүүлэх магадлалтай. Зоригтой байж, ур чадвараа харуул. Таны бүтээлч эрч хүч дээшилж байна.
 
Мэлхий: Асуудал тулгарсан үед мэргэн ухаан болон зөн мэдрэмжээ хослуулан шийдээрэй. Ялихгүй сэтгэлийн хөдөлгөөнд бүү авт. Тооцоогүй, бодлогогүй алхам санхүүгийн алдагдалд хүргэнэ. Одоо байгаа байр суурь, албан тушаалын эрэмбэд сэтгэл хангалуун бус байгаагаас болж зөрчил үүсэх бололтой. Зарим үед тэвчих нь хамгийн зөв зам байх болно.
 
Арслан: Таны үнэнч хайрын харилцаа сайхан байна. Мөн эцэг эх болон үр хүүхдүүдийн хооронд харилцаа тааламжтай байна. Өнөөдөр зүрх сэтгэлээ сонсож үйл явдал, юмс үзэгдлийн мөн чанарыг тодорхойлох нь хамгийн зөв арга байх болно. Бусдын зөвлөгөөнд авах гээхийн ухаанаар ханд.
 
Охин: Ихэнх хүмүүст амрах завгүй ачаалалтай өдөр болно. Ажлын их ачаалал сэтгэл мэдрэлд нөлөөлж магадгүй. Иймээс аль болох чөлөөт цаг гарган тайван орчинд өнгөрүүл. Бизнес эрхлэгч нар хэцүү, хараат байдалд орж магадгүй. Санхүүгийн асуудлаар азад найдаад хэрэггүй. Эрсдэл хийх, бооцоо мөрий тавихаас зайлсхий.
 
Жинлүүр: Итгэл алдахгүй байхыг хичээ. Сэтгэл санаа амар байхын тулд хуучны өрөө төл. Төлөвлөгөөнд сайтар анхаарч ач холбогдол өг. Гэрээнд гарын үсэг зурах бол заалт бүрийг сайн уншиж судал. Хэрэв та нөхцөл байдлыг илүү зүй зохистой болгох өөрчлөлт хийе гэж бодож байсан бол яг одоо санаснаа биелүүлэхэд тохиромжтой цаг үе.
 
Хилэнц: Санхүү мөнгөтэй холбоотой асуудлыг судалж үзэхээр түр хойшлуулахад гэмгүй өдөр болно. Эрч хүч суларч магадгүй. Амьсгалын замын халдварт өвчин тусч болзошгүй байна. Спортоор хичээллэх нь эрүүл мэндэд ашигтай байна. Мөн эрүүл агаарт гарч, сайн унтаж амран, зөв хооллохыг од эрхэс зөвлөж байна.
 
Нум: Залхууралгүй, хүсэл мөрөөдлөө алдалгүй урагшлах өдөр. Эрч хүчээ нэмбэл таны өмнө өргөн боломж нээнэ. Урьдчилан таамаглах аргагүй эмх замбараагүй үйл явдал гарч магадгүй тул биеийн дархлаа буурахаас урьдчилан сэргийл. Настай хүмүүсийн архаг хууч өвчин хөдлөх магадлалтай. Эрүүл мэнддээ анхаарч, амралт ажлыг зөв хослуулж, эрүүл хоолловол дээрх асуудлууд гарахгүй.
 
Матар: Чухал үйл ажиллагааг явуулахдаа болгоомжтой, хичээл зүтгэлтэй байх шаардлагатай. Эрс өөрчлөлт хийх, амьдралын хэв маягаа огцом өөрчлөх хэрэггүй. Халдварт өвчин тусах, биеийн эсэргүүцэл муудах магадлал өндөр байна. Хүүхдүүдийн сурлага, хүмүүжилтэй холбоотой хүндрэл гарч магадгүй. Тооцоогүй үйл ажиллагаа ихээхэн зарлага үүсэх үндэс болно.
 
Хумх: Хайртай хүндээ сэтгэлээ нээх, хамтын амьдралаа эхлэх таатай цаг үеийг алдахгүй байхыг од эрхэс танд зөвлөж байна. Эрүүл мэндээ анхаарахад тохиромжтой өдөр. Танд эрүүл зөв орчинд ажиллаж амьдарч байх нь тун үр өгөөжтэй тул боломжтой бол энэ тал дээр сайн анхаарч байхыг зөвлөж байна.
 
Загас: Амьдралын эрч хүч өсөн нэмэгдэх тул өөртөө итгэлтэй байдал дээшилнэ. Таны эрч хүч өндөр байна. Таны баяр баясгалан бусдыг сэргээнэ. Эрүүл мэнддээ анхаар. Өөрийн болон ойр дотнын хүмүүсийн хувийн сахилга баттай байдалд анхаар. Чөлөөт цаг гарвал гэр бүл, найз нөхдийнхөө хүрээнд өнгөрүүл. Биеийн тамирын дасгал хийж, идэвхтэй ажиллахад таатай байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26