Dark Light
Нийгэм | 2025-09-10

ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД ДАХИН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага интерполын хөх булант зарын дагуу эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн Б Тайландын Хаант Улсад гэмт хэрэгт холбогдон ял шийтгэгдэж, нутаг буцаагджээ. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, уг этгээд нь 2019 онд бусдыг дээрэмдсэн хэргээр шалгагдаж байсан бөгөөд 2024 онд Монгол Улсын хилээр оргон гарч, Олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан аж. Одоогоор Монгол Улсын цагдаагийн байгууллагаас түүнд холбогдох мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна. Мөн цагдаагийн байгууллагаас мэдээлэхдээ гадаад улсад гэмт хэрэг үйлдэж, иргэдэд хохирол учруулаад оргон зайлсан этгээдүүдийг тогтоож, албадан авчрах ажиллагааг ХЗДХЯ, ГХЯ, УЕП-той хамтран тогтмол зохион байгуулж байна. Мөн гэмт хэрэг үйлдээд гадаад улс руу зугтсан иргэдийг сайн дураараа ирж, хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллахыг анхаарууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26