Dark Light
Нийгэм | 2025-09-11

ЦЕГ-ЫН ДАРГА АЛБА ХААГЧДАДАА ЗАХИДАЛ БИЧЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Алба хаагчдын ажиллах урам зоригийг нэмэгдүүлэх чиглэлээр Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд өөрийн гараар алба хаагчдад халуун сэтгэлийн “Талархал”-ын захидлыг бичиж, хүндэтгэл үзүүлэн дурсгасан байна.
Энэ удаагийн захидлыг олон нийтийн арга хэмжээ, баяр наадмын үеэр ард иргэдийн аюулгүй байдлыг хангах, хэв журам сахиулах чиглэлээр 10 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж буй НХЖХОНАБХА-ны ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.Цэрэндоржид гардууллаа. Түүний хувьд 150 гаруй нийтийг хамарсан арга хэмжээнд халуун хүйтнийг үл ажран хамгаалалт, зохицуулалтын үүрэг гүйцэтгэсэн алба хаагч юм.
Бригадын генерал Т.Сүхболд бичсэн захидалдаа “Эх орон, ард иргэдийнхээ амар тайван, аюулгүй байдлын төлөө өдөр шөнөгүй халуун хүйтнийг үл харгалзан үнэнч шударга, хариуцлагатайгаар үүргээ биелүүлж буй Таны үнэтэй хувь нэмэр, чин зориг, мэргэжлийн өндөр ур чадварт бид гүнээ талархаж байна.. Гэр бүлд тань аз жаргал, сайн сайхныг хүсье. Таны эр зориг тэвчээр хэзээд мохошгүй зүтгэл тань үеийн үед үнэлэгдэж байх болно” хэмээжээ.
“Талархал”-ыг Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа С.Тайван гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26