Dark Light
Нийгэм | 2025-09-11

MININGWEEK & MINEPRO 2025 ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
MiningWeek & MinePro 2025 арга хэмжээний салбар хуралдаан болох Азийн хөгжлийн банкны "Монголын критикал минералын хөрөнгө оруулагчдын форум"-ыг АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням нээж үг хэллээ.
Нээлтийн үгэндээ сайд Г.Дамдинням "Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны нэрийн өмнөөс та бүхнийг Монголын Чухал Ашигт Малтмалын Хөрөнгө Оруулагчдын Чуулганд тавтай морилохыг хүсэн мэндчилье. Энэхүү арга хэмжээ нь "Уул уурхайн долоо хоног 2025"-ын хүрээнд зохион байгуулагдаж буй онцгой үйл явдлын нэг бөгөөд Монгол Улсын уул уурхайн хөгжлийн дараагийн шатны чиг хандлагыг хамтдаа тодорхойлох чухал индэр болж байна.
Өнөөдөр бид дэлхий дахины түүхэн шилжилтийн үед цуглажээ. Цэвэр эрчим хүчний шилжилт эрчимтэй өрнөж, зэс, литий, кобальт, никель, газрын ховор элемент зэрэг стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын эрэлт урьд өмнө байгаагүйгээр өсөн нэмэгдэж байна. Эдгээр баялаг нь сэргээгдэх эрчим хүч, эрчим хүч хуримтлуур, цахилгаан автомашин, дижитал эдийн засгийн цөмийг бүрдүүлж байна.
Монгол Улс энэ бүхнээрээ баялаг орон. Нөөцийн ихэнх нь хараахан бүрэн судлагдаагүй байгаа хэдий ч зөв хөрөнгө оруулалт, технологи, түншлэлийн хамтын ажиллагаагаар бид эдийн засгаа төрөлжүүлж, ажлын байр олноор бий болгож, шинэ боломжуудыг нээх бүрэн чадамжтай. Энэ бол зөвхөн эдийн засгийн өсөлтийн тухай биш, харин тогтвортой хөгжил, иргэддээ хүртээмжтэй үр өгөөж бий болгох асар их боломж юм.
Манай яам энэхүү боломжийг бүрэн дүүрэн ашиглахын тулд чухал ашигт малтмалын талаар нэгдсэн бодлого, үндэсний стратеги боловсруулахын зэрэгцээ, чухал ашигт малтмалын жагсаалтыг баталж, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Энэ нь хөрөнгө оруулагчдад илүү тодорхой, урьдчилан таамаглахуйц нөхцөл бүрдүүлж, Монгол Улсыг дэлхийн цэвэр эрчим хүчний шилжилтийн найдвартай түншийн хувиар бэхжүүлэх зорилготой.
Өнөөдрийн салбар хуралдааныг хамтран зохион байгуулж буй Азийн Хөгжлийн Банк болон олон улсын хөрөнгө оруулагч, түншүүддээ гүн талархал илэрхийлье.
Энэхүү форумыг хамтын ажиллагаагаа өргөжүүлж, мэдлэг туршлагаа солилцож, зоригтой шийдэл гаргах индэр болгон ашиглая. Дэлхийн цэвэр эрчим хүчний ирээдүй тогтвортой, найдвартай чухал ашигт малтмалын нийлүүлэлтээс хамаарна. Монгол Улс энэ шийдлийн салшгүй нэг хэсэг болж, өөрийн бодит хувь нэмрээ оруулахад бэлэн байна" гэлээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26