Dark Light
Нийгэм | 2025-09-11

СУУЦНЫ БАРИЛГЫГ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ХУВЬЧИЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Циркийн зүүн талд байрлах 1А байрны 1 орцны 1 тоотод байрлах орон сууцны барилгыг хувьчлах нээлттэй дуудлага худалдаанд урьж байна.

1. Барилгын товч танилцуулга

Барилга нь 1970 онд ашиглалтад орсон 64,14 ам метр талбай бүхий орон сууц юм.

Цутгамал бетон суурь, тоосгон ханатай, төмөр бетон хучилттай, хавтгай хар цаасан дээвэртэй, вакум цонхтой, төвлөрсөн дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбогдсон, төвлөрсөн цахилгаанд холбогдсон.

2. Дуудлага худалдааны анхны үнэ

Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагаар хувьчлах нээлттэй дуудлага худалдааны анхны үнийг 244,295,276.00 төгрөг гэж тогтоосон.

  • Дэнчингийн хэмжээ: 24,429,527.60 төгрөг

3. Дуудлага худалдааны мэдээлэл

1 Дуудлага худалдаа болох хугацаа 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 13:00 цагт
2 Дуудлага худалдаа болох газар Нийслэлийн Засаг захиргааны Хангарди цогцолбор, Б блок, 2-р давхар, 201 тоот
3 Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл

Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

4 Дэнчин байршуулах данс

Хүлээн авагч байгууллага: Нийслэлийн Өмчийн харилцааны газар

Дансны дугаар: Нийслэлийн Төрийн сан 100200000961

5 Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хаяг, регистрийн дугаар

Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу /14200/, “Сити тауэр”-8/1, 3-р давхар

РД: 2576589

 

4. Дуудлага худалдаанд хүсэлт ирүүлэх

Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг битүүмжлэн 2025 оны есдүгээр сарын 26-ны өдрийн 10:00 цаг хүртэл нийслэлийн Өмчийн харилцааны газрын 305 тоот өрөөнд байрлах саналын хайрцагт хийнэ.

Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

Дуудлагын худалдаанд оролцохыг хүсэгчид нь дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт;
  • Дэнчин төлснийг нотлох баримтын эх хувь;
  • Хувь хүн бол иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөн оролцох этгээдийн итгэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргээс бүрдэнэ.

5. Мэдээлэл авах

Хувьчлах барилга байгууламжийг газар дээр нь очиж үзэж болох бөгөөд барилгын талаарх мэдээлэл, дуудлага худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг www.umch.ub.gov.mn цахим хуудас болон нийслэлийн Өмчийн харилцааны газрын 305 тоот өрөөнөөс авна уу.

Лавлах утас: (11)-31-05-80


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26