Dark Light
Нийгэм | 2025-09-11

2 НАСТАЙ ХҮҮХДИЙГ ХОЙД ЭЦЭГ НЬ ХӨНӨӨСӨН ГЭХ ХЭРГИЙН МӨРӨӨР...

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
2025 оны есдүгээр сарын 9-ний өдрийн 11:00 цаг орчимд “Миний машин алга болчихлоо. Дотор нь хоёр настай хүүхэд байсан” гэх гомдол гарган 20 гаруй насны иргэн цагдаагийн байгууллагад хандсан байна.
Тухайн өдрийн өмнөх өдөр буюу есдүгээр сарын 8-ны орой “Манай нөхрийн машиныг хулгайлжээ. Дотор нь хоёр настай хүүхэд маань байсан. Би ээж нь юм аа” хэмээн приус автомашин эзэмшигчдийн групп руу эрэгтэй хүний хаягаас бичсэн байна. Иймд тухайн группийн админ “2025 оны есдүгээр сарын 8-ны өдрийн үдээс хойш 17:00-18:00 цагийн хооронд БЗД-ийн Mongolian tenders гэх газраас ...... улсын дугаартай Toyota prius-20 мөнгөлөг саарал өнгийн автомашин алга болсон. Дотор нь хоёр настай хүүхэд байсан тул харсан үзсэн хүн холбогдоорой” хэмээн зар оруулжээ. 
Тухайн группийн админтай холбогдоход “Над руу эрэгтэй хүний хаягаас ээж нь байна. Манай хүүхдийг машинтай цуг хулгайлчихлаа. Та зар оруулаад өгөөч” хэмээн хандсан. Би хүүхэд эсэн мэнд хурдан олдоосой гэж бодоод зар оруулсан. Маргааш нь сайтуудаар мэдээ гарч, над руу холбогдож эхэлсэн. Тухайн бичээд байсан хаяг нь хэрэгт холбогдсон этгээдийнх байсан юм билээ. Би ээж нь яг өөрөө бичсэн гэдгийг мэдэхгүй байна. Тухайн нөхөр өөрөө хүүхдийн амь насыг хөнөөчхөөд тэгж бичсэн үү, ээж бичсэн үү мэдэхгүй. Эргээд холбогдох гэтэл чадаагүй. Төд удалгүй цагдаагаас холбогдож, машиныг олсон зараа устгаарай гэсэн. Тэгээд л зараа устгасан” гэв. 
Холбогдох эх сурвалжуудын хэлж буйгаар хүүхдийн цогцсыг Далан давхрын оршуулгын газраас олсон. Машиныг өөр газраас олсон. Хүүхдийн ээж шөнийн ээлжийн ажилтай. Тухайн шөнө ажилтай байжээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгаж байгаа юм.  

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26