Dark Light
Нийгэм | 2025-09-11

“ULAANBAATAR MUSIC FESTIVAL 2025” БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Улаанбаатар хот том хотын статустай болсноос хойш анх удаа, олон улсын жишигт нийцсэн, ийм өргөн цар хүрээтэй “Ulaanbaatar Music Festival 2025” есдүгээр сарын 20-ны өдөр болно. Энэхүү фестиваль нь зөвхөн нэг өдрийн тоглолт бус, цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах, Монголын хөгжмийн ертөнцийн хамгийн том наадам болох эхлэл юм. Тус фестиваль нь Монголын рок, поп, хип хоп, жазз болон амьд хөгжмийн шилдэг уран бүтээлчдийг нэгэн тайзнаа цуглуулж, дэлхийн хэмжээний хөгжмийн баярын уур амьсгалыг Улаанбаатар хотын зүрхэнд авчирч байна.
Оролцох уран бүтээлчид:
Live Music Artists: Харанга, Чингис хаан, Niciton, NISVANIS, The Lemons, A-Sound, X Vit, PIPS, Соёл-Эрдэнэ & Өргөө Хонгор, Ганхүү, Чука, Чойжоо, Night Train, The GALTMAH зэрэг домогт хамтлагууд
Pop Artists: Т.Ариунаа, С.Наран, Алтанцэцэг, Чинбаа,Дашдондог, Дэлгэрмөрөн, Emotion, Serchmaa, Б.Баярцэцэг, Uka, Freezone, S4, Наагий, Наки, Davaidasha, Цогдэлгэр, Motive,  Хишигдалай, Enguun, Take off, Jason болон бусад олон уран бүтээлчид
Hip Hop Artists: TATAR, LUMINO, Desant, Thunder,   Мөнхийн Rap, Бабар, Gangbay, Нэгэн зүгт, Эрка  зэрэг шилдэг уран бүтээлчид
Special: “Bayan Mongol Jazz Orchestra” болон шилдэг DJ нарын сетүүд (DJ BTB, DJ Бодьхүү)
Хөтлөгч: Э.Ууганбаяр, Г.Анхбаяр 
Үндсэн мэдээлэл
2025 оны 9-р сарын 20
SocialPay Park
Хаалга нээгдэх: 12:00 / Тоглолт эхлэх: 15:00
Лавлах утас: 7272-6262
“Ulaanbaatar Music Festival 2025” нь зөвхөн нэг өдрийн том тоглолт биш, харин Улаанбаатар хотын хөгжмийн соёлын шинэ түүхийн эхлэл, жил бүр уламжлал болон зохион байгуулагдах үндэсний хэмжээний хөгжмийн баяр юм. Монголын шилдэг уран бүтээлчид болон олон мянган үзэгчид хамтдаа хотынхоо хөгжим, урлагийн ирээдүйг тодорхойлох агшны гэрч болох гэж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26