Dark Light
Нийгэм | 2025-09-11

АТГ: ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР НЭГ ИРГЭНИЙГ СААТУУЛСАН

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
АТГ-аас МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын гэр болон оффист нэгжлэг хийсэн, 48 цаг саатуулсан талаар тодрууллаа. 
Авилгатай тэмцэх газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн, комиссар Б.Билэгт: Монгол Улсын Засгийн газраас Тавантолгойн бүлэг ордод хэрэгжсэн томоохон төслүүд, түүнтэй холбоотой тендер сонгон шалгаруулалтын ажил төслийн санхүүгийн зарцуулалттай холбоотой асуудлыг шалгаач гэдэг асуудлыг АТГ-т ирүүлсэн. АТГ-аас үүний дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. 
-МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдад шалгалт хийж, 48 цагийн хугацаагаар саатуулаад байгаа гэсэн. Энэ хэрэгтэй холбоотой юу?
-Өчигдөр буюу есдүгээр сарын 10-ны өдөр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс тодорхой байршил, нутаг дэвсгэр объектод нэгжлэгийн ажиллагааг явуулсан. Мөн хойшлуулшгүйгээр нэг иргэнийг саатуулан шалгаж байгаа. Прокурорын зөвшөөрөл одоогоор гараагүй тул хэргийн утга, шалгаж байгаа хэргийн зүйлчлэлийн талаар ярих боломжгүй байна. 
-АТГ-аас ойрд хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар товч мэдээлэл өгөөч?
-Монгол Улсын Ерөнхий сайдын наймдугаар сарын 13-ны өдөр “Шударга ёс, авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэх тухай” гэсэн захирамж гарсан. Уг захирамжийн дагуу АТГ-аас хоёр ажлын хэсэг гарган ажиллаж байна. Үүнд, Эрүүл мэндийн даатгалын сангийн өр төлбөртэй холбоотой асуудал, хэргүүдийг шалгах. Мөн тусгай зориулалттай сангийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлыг хийж байгаа.   

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26