Dark Light
Нийгэм | 2025-09-11

ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДЭД 40 МЯНГА ГАРУЙ СОЁЛЫН БИЕТ ӨВ ХАДГАЛАГДАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны харьяа Аялал жуулчлалын хөгжлийн дэд хорооны дарга Н.Батсүмбэрэл, ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Даваацэрэн нар Монголын Бурханы Шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд зочилж, түүхэн дурсгалт барилга байгууламж, түүх, соёлын дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалтын өнөөгийн нөхцөл байдалтай танилцлаа.

Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж тэргүүтэй төлөөлөл удирдлагуудыг хүлээн авч уулзан, хийдийн зүгээс явуулж буй үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулсан юм.

Одоогоор Гандантэгчэнлин хийдэд 40 мянга гаруй соёлын биет өв, 300 гаруй эрдэмтэн мэргэдийн бүтээлүүд хадгалагдаж байгаа. Тус хийдийн зарим барилга, байшингууд элэгдэлд орсон тул их засвар хийх зайлшгүй шаардлага үүсээд байгаа юм. Иймээс сэргээн засварын ажлыг судалгаа шинжилгээний үр дүнд боловсруулсан зураг төсөлд үндэслэн тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлэх, сэргээн засварын ажилд шаардагдах зардлыг олон эх үүсвэрээс санхүүжүүлэх гарц хайх, оролцогч талуудын боломж нөөцийг дайчлан хамтран ажиллахын чухлыг салбарын сайд Ч.Ундрам онцоллоо. Мөн хийдийг зорин ирж буй сүсэгтэн олон, гадаад, дотоодын жуулчдад тохилог орчинд зочлох боломж бүрдүүлэхэд анхаарч, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр цаашид хамтран ажиллахаар тогтов.


Эх сурвалж | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26