Dark Light
Нийгэм | 2025-09-11

Н.ЭНХБАЯР: 10 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН АЛДАГДАЛТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН НЬ ТОМООХОН УЛС ТӨРИЙН ЛУЙВАР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр мэдээлэл хийлээ.
Тэрбээр Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн “Гурвыг цогцоор нь” нэртэй гэрээг шүүмжлэн байр сууриа илэрхийлэв. Түүний хэлснээр уг гэрээ 10 тэрбум ам.долларын алдагдалтай байгуулагдсан бөгөөд улс орны эдийн засагт ноцтой хохирол учруулах эрсдэлтэй байна. Н.Энхбаярын мэдээлснээр 2023 оны арванхоёрдугаар сарын 27-нд УИХ-аар хэлэлцүүлэн батлуулсан уг гэрээ нь нүүрс олборлолт, төмөр замын бүтээн байгуулалт, нүүрс худалдах асуудлыг “цогцоор нь” хэмээн нэг багц болгон оруулжээ. Гэвч гэрээний 58 дугаар тогтоолд “муу гэрээний жишгийг баримтлаарай” гэх мэт заалт туссан нь санаатайгаар Монголд ашиггүй нөхцөлийг бүрдүүлсэн гэж тэр онцлов. Тэрбээр “Манай хамгийн үнэтэй коксжих нүүрсийг 250 сая тонноос 55 хувийг нь сорчилж, 35 хувийг харьцангуй чанартай, үлдсэн 10 хувийг хамгийн бага үнэтэй чулуун нүүрс болгон ангилсан. Ингэснээр тонн тутамд ойролцоогоор 40 ам.долларын алдагдал тооцогдож байгаа нь нийтдээ 10 тэрбум ам.долларт хүрч байна” хэмээв. Мөн тэрээр уг гэрээг Хятадын Харбин хотод байгуулсан нь өөрөө сэжиг төрүүлэхүйц бөгөөд гэрээг нууцалсан нь “луйврын шинжтэй” гэж тодорхойлов. Түүнчлэн Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан, Эдийн засаг, хөгжлийн сайд Ц.Туваан нарыг гэрээ байгуулахдаа “Хятадын шахалт” нэрээр халхавчилж, Монголд ашиггүй нөхцлөөр зөвшөөрсөн хэмээн буруутгалаа. “Энэ гэрээний цаана УИХ-ын дарга Л.Амарбаясгалан, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нарын оролцоо бий. Тэд гэрээг мэдсээр байж хэлэлцүүлсэн нь хулгайтай эвлэрсэн хэрэг. Одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатар уг гэрээг засаж, Монголын эрх ашигт нийцүүлэх ёстой” гэж Н.Энхбаяр мэдэгдэв. Тэрбээр мөн 25 км төмөр замын зөрчилтэй асуудлыг онцлон “Үүний цаана дахин авлига, мөнгөний ашиг сонирхол байна” хэмээн мэдэгдлээ. Н.Энхбаярын хэлснээр, хэрэв энэ гэрээг Монголд ашигтай байдлаар байгуулсан бол улсын эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоонд хүрэх боломжтой байсан. Тиймээс уг гэрээний холбогдох албан тушаалтнуудыг хариуцлага хүлээлгэх ёстой гэж тэр үзэж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26