Dark Light
Нийгэм | 2025-09-11

АЗИЙН ҮНЭТ ЦААСНЫ ФОРУМ УЛААНБААТАР ХОТНОО БОЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Азийн үнэт цаасны холбоодын 30 дахь удаагийн форум Улаанбаатар хотноо өнөөдөр /2025.09.11/ эхэллээ. Ази-Номхон далайн бүсийн үнэт цаасны салбарын хамгийн нэр хүндтэй форумд 20 гаруй орны 100 гаруй хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд оролцож хөрөнгийн зах зээлийн хөгжлийн чиг хандлага, цаашдын хамтын ажиллагаа болон тогтвортой санхүүжилт, дижитал шилжилт, бүс нутгийн интеграц, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хэрхэн хамгаалах талаар хэлэлцэж байна.
Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал форумыг нээж ”Азийн үнэт цаасны форум нь бүс нутгийн хөрөнгийн зах зээлийн зохицуулагч байгууллага, бирж болон салбарын холбоод хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх индэр байсаар ирсэн. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/-аас гаргасан “Азийн хөрөнгийн зах зээлийн тайлан”-д дурдсанаар сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Азийн хөрөнгийн зах зээл үсрэнгүй хөгжиж ирсэн. Тодруулбал, бүртгэлтэй нийт компанийн тоо хоёр дахин, зах зээлийн үнэлгээ дөрөв дахин өссөн бөгөөд одоогоор Ази тив дэлхий дахинд бүртгэлтэй бүх компанийн 55 хувь, нийт зах зээлийн үнэлгээний 27 хувийг эзэлж байна. Энэ амжилтыг үзүүлэхэд та бүхний хүчин чармайлт, хувь нэмэр их байсныг энд онцлох нь зүйтэй болов уу. Монгол Улсын хувьд хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх, зохицуулалтын орчноо сайжруулах, олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэх чиглэлд анхаарч ажилласаар ирсэн. Мөн ил тод байдлыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэх, бүс нутгийн уялдаа холбоог гүнзгийрүүлэхийг зорилтоо болгож ажиллаж байгаа энэ цаг үед форум болж байгаа нь ихээхэн ач холбогдолтой” гэдгийг онцоллоо.
Азийн 20 гаруй орны 24 мянга гаруй хөрөнгө оруулагчийг эгнээндээ нэгтгэдэг Азийн үнэт цаасны холбооноос зохион байгуулж буй энэ удаагийн форум манай улсад анх удаа болж буй нь Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжил бүс нутгийн төвшинд амжилттай хөгжиж байгаагийн нэг илрэл юм. Нөгөө талаар Монголын хөрөнгийн зах зээл, онцлох төсөл, оролцогч талуудыг олон улсын тавцанд илүү өргөн хүрээнд таниулах түүхэн ач холбогдолтой үйл явдал болж байгааг оролцогчид онцолж байлаа.
Форум Монголын хөрөнгийн зах зээлд олон улсын хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх, дотоодын компаниудад гадаад зах зээлээс хөрөнгө татах боломжийг бүрдүүлэх зорилготой “Mongolia’s Capital Market Connectivity” арга хэмжээгээр маргааш үргэлжилнэ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26