Dark Light
Нийгэм | 2025-09-11

“E-BUSINESS” НЭГДСЭН САНГ ХӨГЖҮҮЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралын ахалж байгаа “Экспортыг нэмэгдүүлж, худалдааг дэмжих” ажлын хэсэг бизнесийн орчныг сайруулахын тулд төрийн зөвшөөрөл олгох болон бусад үйл ажиллагааг цахимд шилжүүлэх ажлыг үргэлжлүүлж байна.  
Хуулиас давсан журмуудыг цуцлах, зөвшөөрөл олгох үйл явцыг цахимд шилжүүлэх хүрээнд 59 журмыг цуцалсан. license.mn зөвшөөрлийн нэгдсэн сангийн 371 зөвшөөрлөөс 321 зөвшөөрлийг цахим хэлбэрээр авах боломжтой болсон. Экспортыг дэмжих ажлын хэсэг гаалийн хяналтын журамд өөрчлөлт оруулснаар гаалиар бараа бүтээгдэхүүн оруулж ирэхэд шаарддаг 24 байгууллагын 70 орчим зөвшөөрлийг мөн зөвшөөрлийн цахим системд орууллаа.
Ингэснээр төр өөрт байгаа мэдээллээ иргэн ААН-ээс нотариатаар батлуулж ирэхийг шаардахгүй гэх мэт олон давуу тал бий болж байна. Харин зөвшөөрлийн нэгдсэн санд холбогдсон ч үйл ажиллагаа нь жигдэрч цахим зөвшөөрөл олгохгүй байгаа яамд, төрийн байгууллагуудад Тэргүүн шадар сайд хугацаатай үүрэг өгч, шаардлага хүргүүлэхээр боллоо. 
Цаашид төрийн үйлчилгээний цахим сангуудыг нэгтгэсэн, аж ахуйн нэгжүүдэд зориулагдсан “E-Business.mn” платформыг хөгжүүлэх зорилт тавьж байна. Энэ ажлыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар хариуцан дэд ажлын хэсгийг ахалж ажиллахаар боллоо. “E-Business.mn” нь, гадаад худалдааны нэг цонх бодлогыг хэрэгжүүлж, Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжтэй холбоотой төрийн бүх үйлчилгээг нэгтгэх зорилготой.

Эх сурвалж | Эдийн засаг, xөгжлийн яам
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26