"Шидэт Квадрат" сургалтын төв 20 дахь хичээлийн жилдээ элсэлт авч эхэллээ.
Шидэт Квадрат математикийн сургалтын төв нь 20 дахь хичээлийн жилийнхээ үйл ажиллагааг эхлүүлж, шинэ салбар нээж байна. Тус төв нь олон жилийн турш хүүхдүүдэд математикийн гүнзгий ойлголт, логик сэтгэлгээг зөв суурилуулж, амьдралд хэрэгцээтэй мэдлэг, чадваруудыг олгож ирсэн. Сургалтын төвийн амжилтыг суралцагчид дүгнэхдээ, зөвхөн сургалтын чанарт төдийгүй, олон сурагчдын амьдралын замд сэтгэл хөдөлгөсөн өөрчлөлтүүдийг авчирсанд оршиж байна хэмээж байна.
"Шидэт Квадрат" сургалтын төвийн багш Л.Баасанцогт: Би анх оюутан байхдаа хоол, цайны мөнгө олохоор хүүхдүүдэд гэрээр математикийн хичээл заадаг байлаа. Тэгээд МУИС-ийг онолын математикаар төгсөөд албан ёсоор багшилж эхэлсэн. Одоо багшлаад 27 жил, сургалтын төвөө байгуулаад 20 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Математикт сайн суралцсанаар хүн хамгийн оновчтой, хамгийн зөв шийдвэр гаргах чадварыг олж авдаг. Математик нь хүний логик сэтгэлгээг хамгийн өндөр түвшинд хөгжүүлдэг. Логик сэтгэлгээ сайжирч чадвал ямар ч асуудлыг задлан шинжилж, учир шалтгааны холбоог олж, зөв дүгнэлт гаргадаг. Математикт суралцаж байгаа хүүхдүүд зөв шийдвэр гаргах чадвартай болж, амьдралдаа хэрэгтэй бүх зүйлийг сурч чаддаг. Зарим эцэг эхчүүд болон сурагчид “Одоо оройтчихсон болов уу” гэж асуудаг. Хэзээ ч оройтно гэж байдаггүй. Тогтмол хичээллээд, сууриа зөв тавиад авахаар хүүхэд алзахгүй. Хүүхдийг математикт дурлуулахын тулд хамгийн чухал нь сайн багш. Хүүхдэд зөв үйлдэл хийсэн бол түүнийг нь онцолж, урамшуулж байж тэр зүйлээ амжилттай сурах болно хэмээн онцолж байна.
Тус төвийн сургалтын бүртгэл: 2025 оны есдүгээр сарын 8-12-ны хооронд явагдах бөгөөд бүртгэл нь зөвхөн салбар 1 дээр 10:00-18:00 цагийн хооронд явагдана. Мөн та онлайн бүртгэлд орж бүртгүүлэх боломжтой
Онлайн бүртгэл: Сургалт 2025 оны есдүгээр сарын 15-нд эхэлнэ.
Шидэт Квадрат сургалтын төв нь хүүхэд бүрд зөв арга барилаар математикийн мэдлэг олгох зорилгоор ажилладаг. Хүүхдүүдийг хичээлдээ дуртай болгохын тулд хамгийн сэтгэлтэй, чадварлаг багш нарыг ажиллуулж, суралцах үйл явцыг сонирхолтой, урам зоригтой болгоно. Шинэ квадрат сургалтын төвийн сургалтаар суралцсан хүүхдүүд ирээдүйд өөрсдийн зорилгод хүрэх амжилттай иргэн болох болно. Утас: 99297373, 88037372