Улсын хэмжээнд 2025 оны наймдугаар сард нийт 258138 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх долоодугаар сартай харьцуулахад 3,2 хувиар өссөн байна. Бүртгэгдсэн нийт зөрчлийн 64.9 хувь нь Нийслэлд, 35.1 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна. Үүнээс 98.7 хувийг Цагдаагийн байгууллага, 1.3 хувийг Гааль, Татвар, Гадаадын иргэн, харьяатын газар, Онцгой байдлын газар зэрэг бусад эрх бүхий байгууллага шалган шийдвэрлэжээ.
Наймдугаар сард зөрчил гаргасан 254,279 хүнд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас 3.4 хувиар, 1072 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас 10.7 хувиар тус тус өссөн байна. Шийтгэл оногдуулсан иргэний 77.1 хувь нь эрэгтэй, 22.9 хувь нь эмэгтэй бөгөөд нийт зөрчил гаргасан иргэдийн 60.9 хувь нь 26-45 насныхан байна.
Нийт зөрчлийн шийтгэл оногдуулсан байдлыг авч үзвэл 244.002 буюу 95.5 хувийг газар дээр нь хялбаршуулсан журмаар, 7579 буюу 2.9 хувийг бүртгэлд авч хялбаршуулж, 709 буюу 0.2 хувьд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулсан бол 3061 буюу 1.2 хувьд нь шүүхээс шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.
Зөрчлийн хэргийн улмаас 2025 оны наймдугаар сард хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд 5.9 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 2.85 тэрбум төгрөгийг буюу 47.7 хувийг нөхөн төлүүлжээ.
Наймдугаар сард олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 12.6 хувиар, хүний биед халдах зөрчил 1.6 хувиар, хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 2.8 хувиар, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 2.3 хувиар, гаалийн тухай хууль зөрчих зөрчил 7.2 хувиар, нийгмийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 49 хувиар, татварын хууль зөрчих зөрчил 28.4 хувиар өссөн байна
Харин танхайрах зөрчил 5.4 хувиар, хулгайлах зөрчил 25.9 хувиар тус тус буурчээ.
Эх сурвалж
| УПЕГ
|