Dark Light
Нийгэм | 2025-09-11

МОНГОЛ-ЯПОНЫ ХАМТАРСАН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Улаанбаатар эрдэм их сургууль, Хүүхдийн урлан бүтээх төв хамтран хоёр дахь удаагаа Монгол–Японы хамтарсан Соёлын фестивалийг зохион байгуулж байна. Тус фестивальд Япон улсаас дүрслэх урлаг, соёл урлагийн чиглэлийн 11 уран бүтээлч хүрэлцэн ирж хүүхэд багачуудад зориулсан олон сонирхолтой соёлын хөтөлбөрүүдийг толилуулах бөгөөд тус соёлын фестиваль есдүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулагдана.
 
Фестивалийн онцлох үйл ажиллагаанд:
  • Япон уран бүтээлчдийн дуу, бүжгийн үзүүлбэр 
  • Япон ханз уран бичлэгийн үзүүлбэр
  • Монгол уран бичлэгийн үзүүлбэр,
  • Японы соёлын тухай илтгэл,
  • Японы ард түмний зан чанар, хоолны соёл, хөдөө аж ахуйн тухай илтгэл,
  • Япон соёлын хамгийн сүүлийн бүтээлүүд, аялал жуулчлалын газруудын тухай илтгэл,
  • Монгол гэрийн агуулга, Монгол гэрийг барих ёсон,
  • Орос оюутнуудын дуу, хөгжим, бүжгийн үзүүлбэр,
  • Хувцас загварын үзүүлбэр,
  • Япон үндэстний кимоно хувцсыг өмсөх аргачлал,
  • Төвийн багш, сургагчдын уран бүтээлийн үзэсгэлэн,
Уг фестиваль нь “Хүүхдийн урлан бүтээх төв”-ийн 2025 - 2026 оны хичээлийн жилийн нээлтийн өдөртэй нэг өдөр болох бөгөөд энэ жил “Хүүхдийн урлан бүтээх төв” 16 төрлийн 24 дугуйланд 2000 хүүхдийг үнэ төлбөргүй хамруулан суралцуулахаар болсон юм. Энэхүү хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд “Sunrise” болон “Futaba” япон хэлний сургалтын төвүүд болон японы уран бүтээлчид, илтгэгчид оролцоно. Энэ нь Монгол–Японы соёлын харилцааг шинэ түвшинд гаргах чухал алхам болох юм.
 
Холбоо барих:Гадаад харилцааны мэргэжилтэн: Д. Даваабаяр – 80088377
 
И-мэйл: khuukhdiinurlan@gmail.com
Вэбсайт: huuhdiinurlan.ub.gov.mn

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26