Dark Light
Нийгэм | 2025-09-11

НИЙТ ШҮҮГЧИЙН ХУРАЛДААН, ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан, Шүүгчдийн зөвлөгөөнийг 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр товлолоо. Нийт шүүгчийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

Шинээр томилогдсон шүүгчдийг танхимд хуваарилах асуудлыг шийдвэрлэж, Улс төрийн нам үүсгэн байгуулагдсаныг болон намын шинэчилсэн дүрэм бүртгэхтэй холбоотой зарим асуудлыг, мөн Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай Үндсэн хуулийн цэцэд нэмэлт тайлбарын тухай хэлэлцэнэ.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэгээс ирүүлсэн “Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-д өгөх саналыг хэлэлцэж, Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн “Үндэсний шударга байдлын тогтолцооны үнэлгээний “Улс төрийн нам” хэсгийн тайланд санал, дүгнэлт авах тухай” албан бичигтэй тус тус танилцахаар болов.

Үүнээс гадна Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн албан бичгүүд болон Монголын ногоон намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцэх юм.

Шүүгчдийн зөвлөгөөнөөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.10-т заасан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнд нэр дэвшүүлэх, тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.12-т заасан Нийт шүүгчийн чуулганаар хэлэлцэх асуудлын саналыг тоолох тооллогын комиссын бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэх тухай тус тус хэлэлцэнэ.

Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.10 дахь хэсэгт зааснаар Захиргааны хэргийн танхимын тэргүүнийг сонгох болон Шүүх бүрэлдэхүүн, хуралдаан даргалагчийг томилох цахим систем ашиглах журмын тухай асуудлыг хэлэлцэхээр боллоо.


Эх сурвалж | Монгол Улсын дээд шүүх
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26