БИЛГИЙН ТООЛЛЫН 20 2025.09.12 БААСАН ГАРАГ
НАМРЫН ТЭРГҮҮН ХӨХ БИЧ САРЫН ХОЁР ХАР ХӨХ БИЧ ӨДӨР
Үс засуулбал: Өлсөж ундаасна
Наран ургах, шингэх: 06:25-19:12
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Ус
Аргын тооллын есдүгээр сарын 12, Сугар гараг. Билгийн тооллын 20, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хөх бич өдөр. Өдрийн наран 06:25 цагт мандан, 19:12 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатгыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.