2025 оны есдүгээр сарын 12-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Нөлөө бүхий хүмүүстэй танилцаж магадгүй. Арилжаа наймаа хийхдээ харилцан тохиролцсон гэрээ хэлцэл байгуул. Үл хөдлөх хөрөнгөтэй болохоор төлөвлөсөн бол энэ санаагаа амьдралд хэрэгжүүлэх сайхан боломж олдоно. Та бусдын сэтгэлийг татам байх ч хайрын амтанд умбах эсвэл хагацал ч амсах магадлалтай бололтой. Хайртай хүндээ анхаарал тавихгүй бол тааламжгүй харилцаа үүсэх болно.
Үхэр: Таны ажил төрлийн байдлаас болж сэтгэл санааны тогтворгүй байдал нэмэгдэж болзошгүй. Үл ялих тааламжгүй явдлууд, урдаас тооцоолоогүй зардлуудад яаран тэвдэх хэрэггүй. Биеэ барь. Эс тэгвээс сэтгэл санаа тавгүйрхсэнээс эрүүл мэнд муудаж болно. Дотнын танил, гэр орныхонтойгоо харьцаагаа муутгахгүйн тулд ялихгүй юманд анхаарлаа төвлөрүүлэх хэрэггүй.
Ихэр: Хувь тавилан танд хувийн болон гэр бүлийн харилцааны ээлжит туршилтыг илгээж байна. Төвөгтэй хэцүү нөхцөлд ухаалаг байх нь зөрчил тэмцлээс зайлсхийх сайн арга байна. Гэр бүлийн нөхөрсөг харьцааны үндэс нь таны гарт байна. Гол нь та биеэ зөв авч явах хэрэгтэй. Тэвчсэнээр та дутагдаж байсан бүхнээ олж авч чадна.
Мэлхий: Зарим хүмүүс амьдралын хэвийн хэв маягаа дагах хэцүү байх болно. Өдрийн дэглэмээ нарийн баримталж чадахгүйд хүрнэ. Үйлчилгээний салбарынхан идэвхтэй ажиллах үе. Ихэнх хүмүүст гараа хумхиж суух зав гарахгүй. Өнөөдөр таны гадаад төрх болон сэтгэл санааны өөрчлөлтийг ойр дотнын хүмүүс тань мэдрэх болно.
Арслан: Мөнгөө хамаагүй бүү үр. Эс тэгвэл мөрөөдлөө биелүүлэхгүйд хүрнэ. Бодож төлөвлөж, хэрэгжүүлсэн зүйлээс л орлого олно. Албан томилолтоор алсын замд гарах магадлалтай. Сэтгэл санаа сайхан байвал бусадтай чин сэтгэлийн үр дүнтэй харилцан яриа хийхээс татгалзах хэрэггүй.
Охин: Зарим нөхцөл байдал, уулзалт яриа таны мартахыг хүсдэг, өнгөрснийг санагдуулна. Өнгөрсөнтэйгөө бүү зууралд. Хуучин ажил хэрэг, харилцаа холбоогоо дуусгавар болго. Хайр сэтгэлийн харилцаа илүү анхаарал халамж шаардана. ЭЛдэв адал явдал хайх хэрэггүй үе. Өөрийн давуу талаа зөв мэдэр.
Жинлүүр: Танилын хүрээллээр дутахгүй ч жинхэнэ үнэнч нөхөрлөл хэрэгтэй болно. Буруу сэтгэлтэй хүмүүс багагүй саад бэрхшээл үүсгэнэ. Зарим хүмүүс сэтгэлээ гонсойлгохгүйн тулд элдэв асуудалд орохгүй байхыг хичээнэ. Гэр бүлийнхээ төлөө багагүй анхаарал халамж тавих шаардлага гарна. Та гэр орондоо эмх цэгцтэй цэвэр цэмцгэр байхыг эрмэлз.
Хилэнц: Эрдэм шинжилгээний ажил хийж буй хүмүүст таатай өдөр. Шинжлэх ухааны онцгой судалгаанууд анхаарал татна. Гэхдээ ар гэрийн ажил ч овоорно. Засвар хийх, нүүх, барилга барих хэрэгцээ үүснэ. Гэр орны ажлаа амжуулахад цаг гарга. Мөнгийг хурдан үрж сурсан шигээ хадгалж бас сурах шаардлага үүснэ.
Нум: Хүсэл мөрөөдлөө амьдралд хэрэгжүүлэхийг хичээж байгаа танд од эрхсийн нөлөө тус болно. Энэ нь зөвхөн алба ажилд ч бус хувийн амьдралд ч хамаатай өдөр. Өнөөдөр санхүүгийн салбарт ажилладаг хүмүүс илүү их амжилтад хүрнэ. Залуу хүмүүс хувийн амьдралдаа томоохон хөрөнгө оруулалт хийнэ.
Матар: Эрч хүчээ нийгмийн оролцоонд ашиглан илүү идэвхтэй байвал бүтээлч санаа бодлоор дүүрэн байна. Шударга ёс үгүйлж буй хүмүүсийг өөртөө татна. Сэтгэлийн хат хэрэгтэй байна. Зөв хүмүүст урам хайрлах бүхий л боломж бололцоог ашигла. Хэн нэгийг зовлонтой үед нь дэмжиж чадвал та аз жаргалтай байх болно.
Хумх: Бусадтай тааламжтай нөхөрсөг харьцдаг хүмүүс ажил хэрэгтээ ашигтай гэрээ хэлцэл хийхэд тохиромжтой цаг үе. Өмнөх үйл явдлаас болж гомдоллох хэрэггүй. Өнөөдөр болгоомжгүй хэлсэн үгнээс болж асуудал үүсэх магадлалтай. Хүн бүрийн сэтгэл санааг аль болох ойлгохыг хичээ.
Загас: Ажил хэрэгч хүмүүст таатай өдөр. Бизнес эрхэлдэг хүмүүс сонирхолтой санал хүлээн авна. Арилжаа наймаанд явбал төлөвлөсөн ашгаа олох магадлалтай. Гэхдээ мөнгө олох бүх төлөвлөгөөг хэрэгжүүлэх хэрэггүй. Мөнгөний эргэлт хүлээлтэд орно. Тогтворгүй байдалтай хүмүүсийн сэтгэл санаа дүрэлзсэн халуун дурлалаас хамаарна.