Dark Light
Нийгэм | 2025-09-11

ГАЛДАН БОШИГТ ХААНЫ ШҮТЭЭНИЙ ӨРГӨӨ, ХӨШӨӨ ЦОГЦОЛБОРЫН НЭЭЛТ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Өлзийт хүрээ Гандантэгчилэн хийдийн харьяа бүтээн босгосон Галдан Бошигт хааны шүтээний өргөө, хөшөө цогцолборын нээлт энэ сарын 10-ны өдөр боллоо. Монголын нэрт соён гэгээрүүлэгч, МУСГЗ, Бурханч лам Г.Пүрэвбат агсны санаачилга захиасаар Гандантэгчилэн хийдийн тэргүүн лам, Гэвш П.Баянбат, Эрдэнэбүрэн сумын Өөлдийн хүрээ Ганданпунцоглин хийдийн тэргүүн, Бурхан урлаач Б.Соёл-Эрдэнэ нар нутгийн зөвлөл, Эрдэнэбүрэн сумын болон Ховд аймгийн ЗДТГ, ИТХ-ын хандив, нутгийн иргэд, сүсэгтэн олны өглөг буянаар энэхүү Галдан хааны шүтээний өргөө, хөшөө цогцолборыг бүтээн босгожээ
Нээлтийн ёслолд аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр, Эрдэнэбүрэн сумын ИТХ-ын дарга Ц.Алтан-Очир, Засаг дарга Ц.Алтангэрэл, Зурхайч Л.Тэрбиш, Хийдийн лам хуврагууд, нутгийн иргэд, өглөгийн эзэд оролцов.
Энэ үеэр Засаг даргын орлогч Л.Энхбаяр мэндчилгээ дэвшүүлж, Эрдэнэбүрэн сумын Өлзийт хүрээ Гандантэгчилэн хийдийн хамт олонд “Талархал” хадгалуулахын зэрэгцээ Гандантэгчилэн хийдийн тэргүүн лам, Гэвш П.Баянбатад “Ховд аймгийн 100 эрхэм” шагналыг гардууллаа. 
Галдан Бошигт хааны шүтээний өргөөнд хааны хөрөг, алтан суварга, өөлдийн таван шүтээнийг залснаас гадна өргөөний гадна талд дундаа ганц эвэртэй тэнгэрийн бухыг хөлөглөсөн Галдан хаан, Ану хатан хоёрын хөшөөг урлажээ. Энэ нь ертөнцийн муу муухай бүхнийг дарж, энэ цаг үед ч өөлд түмнээ тэнгэрээс харж ивээж яваа гэсэн утга агуулгатай аж. 
Цаашид бүтээн байгуулалтыг өргөжүүлэн Монголын төр, шашин, цэргийн нэрт зүтгэлтэн Галдан Бошигт хааны шүтээний цогцолбор болгохыг зорьж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26