Dark Light
Нийгэм | 2025-09-12

ХЭЭРИЙН ХОЁР ТҮЙМРИЙГ УНТРААЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн "Сангийн далай" гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг есдүгээр сарын 11-ний өдрийн 15:50 цагт онцгой байдлын газарт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар анги, Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Халхгол сумын Мэргэжлийн ангийнхан,  “Петро-Чайна Дачин Тамсаг” ХХК, “Нөмрөгийн дархан цаазат газар”-ын хамгаалалтын газар, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, есдүгээр сарын 12-ны өдрийн 00:00 цагт цурамд оруулж, 06:20 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар түймэрт 2000 га орчим талбай өртжээ.
 
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлааст багийн “Өгөөмөрийн-Энгэр" гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг есдүгээр сарын 11-ний өдрийн 17:08 цагт онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 20:00 цагт цурамд оруулж, 07:10 цагт бүрэн унтраав. Урьдчилсан байдлаар түймэрт 125 га орчим талбай өртсөн байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23