Улирлын томуугийн дархлаажуулалт өнөөдрөөс эхэлж буй талаар ЭМ-ийн сайд Ж.Чинбүрэн мэдээллээ.
Сэрүүний улирал эхлэхээр томуугийн өвчлөл нэмэгддэг. Эрүүл мэндийн салбарын ачаалал 2-3 дахин нэмэгддэг. Томуугаар голцуу архаг хууч өвчтэй ахмад хүмүүс, 5-аас доош насны хүүхдүүд илүү өвчилдөг. 11 дүгээр сараас хүүхдүүд коридорт хэвтээд ор хүрэлцээгүй болоод, эцэг эхчүүд нь сандралддаг. Дээрээс нь өвчний эндэгдэл бий болох эрсдэл үүсдэг. Өнөөдөр яагаад өрхийн эрүүл мэндийн төв дээр ирэв гэвэл өрхийн эрүүл мэндийн төвүүд, сумын эрүүл мэндийн төвүүд буюу анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг энэ газруудаар бид олон нийтийг өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтыг хийдэг гол цэг юм. 90 хоногийн өмнө намайг ажлаа авч байхад Улаанбурхан өвчний тохиолдол өдөртөө 500-600 хүүхэд өдөртөө оношлогдож байсан. Өнөөдөр өдөрт 1-2 илэрч байгаа нь гол тулааны хийж энэ амжилтад хүрсэн өрхийн эмнэлэг, цаана нуугдсан баатруудаа дурдах нь зүйтэй. Мөн Улаанбурханы өвчлөлийг бууруулахад эцэг эхчүүд, өвөө эмээ нарын оролцоо чухал байсанд баярлаж байна. Шинэ Засгийн газар байгуулагдаад 7 хоногийн дараа Ерөнхий сайд бид хоёр ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгаар явахад ямар олон хүүхэд амьсгалын аппараттай хүнд байлаа. Тэрхүү өвчлөлийг бууруулахад дархлаажуулалтыг амжилттай хийсэн. Монгол Улс даяар нөхөн вакцинжуулалтыг 70 хувь хүртэл нь хийж чадсан баатрууд минь энд ажилладаг юм. Томуугийн өвчлөл 11 сард Улаанбурханы өвчлөлтэй хавсраад нэлээд аюултай болж болзошгүйг эрүүл мэндийн салбарынхан хиймэл оюун ухаан эрдэм шинжилгээ судалгааны тоо баримтууд олон жилийн өвчлөлийн явц зэргийг дүгнээд гаргасан. Шинжлэх ухааны баримт нотолгоогоор жилдээ 700 мянга гаруй иргэн томуу, томуу төст өвчнөөр өвчилдөг. Үүний улмаас 50 бяцхан зүрх энддэг тоотой. Тиймээс ирж буй энэ өвөл нэг ч гэсэн хүүхдийн амь насыг алдахгүй байхын төлөө бид хамтдаа хичээцгээе хэмээн уриалж байна.