Dark Light
Нийгэм | 2025-09-12

БОГДХАН УУЛЫН ТӨРИЙН ИХ ТАХИЛГА БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Богдхан уул нь гурван мянган жилийн өмнөөс тахин шүтэж ирсэн Монголын анхны дархан цаазат уул юм. Богдхан уулыг 1778 онд Их хүрээний сайд ван Юндэндорж, харьяа түшмэл Санжаадорж нарын айлтгал бичгээр дархлан хамгаалж, 1779 оноос төр, шашны зүгээс тахиж ирсэн уламжлалтай. Түүхэн энэхүү уламжлалыг 1995 онд сэргээж, УИХ-ын тогтоолоор дархан цаазат уул, Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай болгож, таван жилд нэг удаа тахиж байгаа билээ. 
Богд Дүнжингарав хайрхны төрийн тахилгын салшгүй зан үйл болох Долоон бурхан одны тахилгыг 2025 оны есдүгээр сарын 10, намрын тэргүүн сарын хуучдын 18-нд Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн дэд хамба, гавж С.Гантөмөр тэргүүтэй Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд, Төв аймгийн бурхны шашинтны төв, Манзушир хутагтын Дашчойнхорлин хийдийн лам хуврагууд, нутгийн иргэд, зон олон, зохион байгуулах комиссын оролцоотой зохион байгууллаа. 
2025 оны есдүгээр сарын 11, Намрын тэргүүн сарын хуучдын 19-нд Богд Дүнжингарав хайрхны төрийн тахилгын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, Хамба нуман хан, лхаарамба Д.Жавзандорж, БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, НИТХ-ын дарга А.Баяр, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд, Төв аймгийн бурхны шашинтны төв, Манзушир хутагтын Дашчойнхорлин хийдийн лам хуврагууд оролцлоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26