Dark Light
Нийгэм | 2025-09-12

46 ӨРХӨД ИЖ БҮРЭН ГЭР, 125 ӨРХӨД МӨНГӨН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Өнгөрсөн 07, 08 дугаар сард болсон хүчтэй салхи шуурга, үерийн улмаас гэр оронгүй болж, эд хөрөнгөөрөө хохирсон айл өрхүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажил үргэлжилж байна. 
Монголын улаан загалмай нийгэмлэг, Австралийн Улаан загалмай нийгэмлэг хамтран байгалийн гамшигт өртсөн айл өрхүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлж, Сүхбаатар, Төв, Хөвсгөл аймаг болон нийслэлийн зарим дүүргийн нийт 125 өрхөд бэлэн мөнгөний тусламж, 46 өрхөд иж бүрэн гэр, ариун цэврийн багцын тусламж үзүүлж байгаа юм.
Тухайлбал, өнгөрсөн 07 дугаар сард орсон хүчтэй аадар бороонд Төв аймгийн Аргалант, Баянхангай, Лүн сумын айл өрх хамгийн их өртсөн байна. 
Тиймээс дээрх сумдын зорилтот бүлгийн 10 өрхөд таван ханатай иж бүрэн гэр, ариун цэврийн багц, 20 өрхөд тус бүр 550 мянган төгрөгийн бэлэн мөнгөний тусламж үзүүллээ.

Эх сурвалж | Монголын улаан загалмай нийгэмлэг
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26