Өнөө өглөө төвийн аймгуудын нутгаар манантай байлаа. Газрын гадарга орчмын агаарын давхаргад усны уур конденсацид орсны үр нөлөөгөөр манан үүснэ. Ингэснээр газар орчим усан дусал, мөсөн талстууд үүсэн хуримтлагдаж агаарын тунгалагжилт болон алсын барааг бууруулдаг. Энэ нь 1 км-ээс бага байвал манан, 1-10 км бол униар гэж нэрлэнэ. Температур ба чийгийн ялгаа бүхий хоёр өөр агаарын болон усны масс шилжилтийн үед манан үүсдэг.
Эх сурвалж
| ЦУОШГ
|