Ирэх тав хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан 5 хоногийн урьдчилсан мэдээгээр энэ сарын 27, 28-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарах төлөвтэй байна.
2025 оны 10-р сарын 26-ны 20 цагаас 10-р сарын 27-ны 20 цаг хүртэлх урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй байх бөгөөд шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутагт, өдөртөө Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно.
Салхи шөнөдөө нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс, өдөртөө баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, секундэд 5–10 метрийн хурдтай үлээнэ.
Агаарын температур:
-
Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг–Байдраг голын эхээр –20...–25°C,
-
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Орхон, Хараа, Ерөө, Идэр, Тэсийн хөндийгөөр –14...–19°C,
-
Говийн бүсийн баруун өмнөд хэсгээр –1...–6°C,
-
Бусад нутгаар –8...–13°C хүйтэн байна.
Өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Заг–Байдраг голын эх, Тэрэлж, Хэрлэнгийн хөндийгөөр –1...–6°C,
Их нууруудын хотгор болон говийн өмнөд хэсгээр +9...+14°C,
Хангайн өвөр бэлээр +3...+8°C,
бусад нутгаар –1...+4°C дулаан байна.
Хот орчмын урьдчилсан мэдээ
Улаанбаатар орчмоор:
Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4–9 м.
Шөнөдөө Яармаг, Сонгинын орчмоор –16...–18°C, бусад хэсгээр –9...–11°C хүйтэн, өдөртөө +2...+4°C дулаан байна.
Багануур орчмоор:
Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6–11 м.
Шөнөдөө –15...–17°C, өдөртөө –1...–3°C хүйтэн байна.
Тэрэлж орчмоор:
Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4–9 м.
Шөнөдөө –17...–19°C, өдөртөө –1...–3°C хүйтэн байна.
10-р сарын 28-наас 11-р сарын 1 хүртэлх урьдчилсан төлөв
28-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар,
29-нд Алтай, Хэнтийн уулархаг нутаг болон Алтайн өвөр говиор,
30-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар,
31-нд баруун аймгуудын зүүн хэсэг болон төв, зүүн аймгуудын зарим газраар цас орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5–10 метрийн хурдтай байх ба өдөртөө бага зэрэг дулаарна.
Дархадын хотгор, Завхан, Заг–Байдраг голын эхээр шөнөдөө –20...–25°C, өдөртөө –1...–6°C,
уулархаг нутгуудад шөнөдөө –14...–19°C, өдөртөө +3...–2°C,
говийн бүсийн баруун өмнөд хэсэгт шөнөдөө –1...–6°C, өдөртөө +8...+13°C,
бусад нутгаар шөнөдөө –7...–12°C, өдөртөө +2...+7°C байна.
|
Эх сурвалж
| Цаг уур, орчны шинжилгээний газар
|
Б.АМАРТҮВШИН






Нийгэм








