2025 оны аравдугаар сарын 27-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Сүүлийн үеийн шинэ технологийн талаар асуудал дэвшүүлнэ. Энэ ажил хэрэг маш үр дүнтэй болно. Зарим хүмүүс шинэ албан тушаалд очих болно. Харин та хэт дайчин чадвараа үйл ажиллагааныхаа цорын ганц арга болговол алдаж магадгүй. Сайн найз нөхөд таны ажил хэрэгт туслах болно.
Үхэр: Далд санаатны муу явуулгаас болгоомжил. Өөрийн сул талыг барьж чадахгүй байх нь бусдын нөлөөнд орох магадлалыг өсгөнө. Хэт дур зоргоороо байснаар ойр дотнын хүнээ гомдоох болно. Та зөв үзэл санаатай байснаар бусдын сэтгэлийг татаж, тэд танд үйлчлэхдээ дуртай байх нөхцөлийг бий болгоно.
Ихэр: Сарын сүүл үед уулзалт зохиох, шинэ мэдээлэл цуглуулах зэрэг ажилд тааламжтай. Эрхэлсэн ажил сонирхолгүй, уйтгартай байгаа бол шаардлагатай өөрчлөлтийг хурдан хий. Эрүүл мэндийн хувьд дархлаа муудах, үрэвсэлт өвчин тусах магадлалтай байна.
Мэлхий: Энэ өдөр шинэ романтик уулзалт болж сонирхолтой хүмүүстэй танилцах магадлалтай. Эсрэг хүйсийн хүндээ ихээхэн анхаарал хандуулах хэрэгтэй болно. Хувийн харилцаандаа бусдыг ашиглах байдлаар хандах нь амьдралаа зохицуулах сайн арга биш байна. Өөртөө шүүмжлэлтэй ханд. Хэт жижиг зүйлд анхаарал хандуулах хэрэггүй. Зөвхөн чухал ажлаа л хий.
Арслан: Хянамгай байж, сэтгэл хөдлөлд автахгүй байх өдөр. Олон нийтийн хурал, цуглаанд оролцоод хэрэггүй. Энэ үед бусад хүмүүсээс хэт хамааралтай байдалд орох магадлалтай. Чухал ажлыг амжуулах шаардлагатай болбол таны хүч чадлыг барах бололтой. Бие тавгүйтэж, сэтгэл хямарна.
Охин: Өнөөдөр гаргасан алдаагаа нөхөхөд нэлээд хугацаа шаардагдана. Нэр хүндээ хадгалах юм бол орлого олох боломж танд нэмэгдэхээр байна. Шинэ танил ихээр таалагдаж, одоогийн харьцаагаа таслахад хүргэж болзошгүй. Амлалт өгөх, бичиг баримт бүрдүүлэхдээ болгоомжтой бай.
Жинлүүр: Ажил хэргийн уулзалт зөвлөгөөн, томоохон худалдан авалт зэргийг төлөвлө. Аливаа худалдан авалт амжилттай байх болно. Хамтын нэгдсэн үйл ажиллагааны үр ашгаар та өмнөх өрнөөсөө сална. Санхүүгийн асуудлаа шийдэх бол сайн мэргэжилтнээс зөвлөгөө аваарай. Од эрхэс зарим хүмүүсийн ойлгомжгүй шийдвэрийг ч эерэг болгоход тусална.
Хилэнц: Ажлын болон хувийн асуудлын тань аль аль нь хоолойд тулж ирээд байна. Хэрэв эрсдэлээс зайлсхийх арга хэмжээ авахгүй бол гаднаас орж ирэх өөр бусад сорилтыг давж чадахгүй байх магадлалтай. Хайртай хүнтэйгээ хамт оройг өнгөрүүлэх нь та хоёрын харилцааг илүү сайжруулна. Хэрвээ мөнгө санхүүгийн хувьд асуудалтай байгаа бол зардлаа хэмнэ.
Нум: Чухал бичиг баримт бүрдүүлэх ажилд улайрах хэрэггүй. Шаардлагагүй амлалт үүрэг бүү ав. Гэхдээ урьдын амлалтуудаа биелүүлж, өр зээлээ эргүүлэн төл. Гэр бүлийн харилцаа сайжирна. Амьдралын нөхцөл сайжрах болно. Харин гэнэт баяжих тухай их бодно. Бодит амьдралтай нийцэхийг хичээ.
Матар: Хэн нэгнийг удирдаж эсвэл дагах гэж оролдохын оронд өөрийнхөө зүрх сэтгэлийг мэдэр. Орчлонгийн зохицол, гоо үзэмжид ямар учир шалтгаан байгааг мэдрэх ёстой цаг үе. Амьдралдаа сэтгэл хангалуун бай. Санхүүгийн байдал дээрдэх бололтой. Таатай байдлыг хүлээж сууснаас олдсон боломж бүхнийг ашиглахыг хичээ.
Хумх: Өнөөдөр танд нэлээд саад тотгор тохиолдож, санхүүгийн алдагдалд орж мэднэ. Ялангуяа шинэ санаа хэрэгжүүлэх, аз турших шаардлагатай бол ийм байдал гарах магадлал өндөр байна. Бизнесийн үйл ажиллагаа болон мэргэжилдээ өөрийн анхаарлаа хандуул. Бусдын амыг дандаа дагах нь тийм ч зөв шийдвэр биш бололтой.
Загас: Чухал сонголт хийх үе ирэхэд таны шүүмжлэлтэй байдал тодорхойгүй нөхцөл бий болгоно. Ийм үед чухал шийдвэр гаргах болон хуулийн бичиг баримтад гарын үсэг зурах зэргээ хойшлуулах нь ухаалаг алхам болно. Бүх зүйл удахгүй ил тод болохоор байна. Ихэнх хүмүүсийн уран төсөөлөл, урам зориг нь нэмэгдэх үед өмнөхөөс сайн ажиллаж, үр бүтээлтэй байна. Таны гэр бүлд шийдэх асуудал үүсэж байж магадгүй. Хамтдаа суугаад ярилцах цаг зав гаргаарай.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм








