Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо (МЭМАҮЭХ) маргааш буюу 10-р сарын 27-ны өдөр 12:00 цагт Сүхбаатарын талбайд хэвлэлийн хурал зохион байгуулахаа мэдэгдлээ.
Салбарын эмч, сувилагч болон бусад ажилтнууд өнгөрсөн долоо хоногийн турш суулт хийж, хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлсний бодит нэмэгдлийг шаардан тэмцэж байсан ч төр, засгаас тодорхой шийдвэр, арга хэмжээ гараагүй байна.
Үүнтэй холбогдуулан МЭМАҮЭХ-ноос темцлийн дараагийн шат болох ажил хаялтыг зарлахаар шийдвэрлэжээ.
Холбооноос “Эрүүл мэндийн салбарын ажилтнууд шударга хөдөлмөрийн үнэлэмж, амьдралд хүрэлцэх цалин хөлсний төлөө тууштай тэмцэнэ” гэж мэдэгдсэн байна.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм








